Шилжих хөдөлгөөнийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно

Admin
2024/04/12
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно. Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр -Бүртгэлийн байгууллага сонгуулийн хуулийн дагуу сонгогчийн нэрийн жагсаалтыг гардаг. Энэ дагуу энэ сарын 29-ний өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөн зогсоно.  Нийслэл хотод хаягийн бүртгэлтэй 1 сая 730 мянган иргэн байна. Урьдчилсан байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргахад  1 сая 940 мянган бүртгэгдсэн байна. Гэхдээ Улсын дээд шүүх, ШШГЕГ, УХМЕГ-аас нэрс ирэх бөгөөд эдгээр байгууллагаас ирсэн нэрс сонгогчийн нэрийн жагсаалтаас хасагддаг. Иргэд тухайн хаягаасаа нүүсэн ч хасалтаа хийлгэдэггүй. Энэ нь уг хаяг дээр олон хүн амьдарч байгаа юм шиг харагддаг. Тиймээс иргэд та бүхэн заасан хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийх шаардлагатай. Түүнчлэн тухайн хүний байнга оршин суудаг хаяг дээр нь танихгүй, гэр бүлийн биш хүн хүмүүс байвал УБЕГ-т өөрийн биеэр өргөдөл өгч болно. Мөн burtgel.gov.mn хаягаар хандаж тухайн нэрсийн жагсаалтаас харилцаж байгаа мэдээлэл зөрүүтэй бол шалгах гэсэн цэс рүү ороод гомдол гаргах боломжтой гэв. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэн өөрийн  оршин суугаа хаягийн мэдээлэл болон нийт сонгогчийн мэдээллийг ????https://election.burtgel.gov.mn/  цахим хуудаснаас харах боломжтой. Ташрамд, нийслэлийн 204 хороонд улсын бүртгэгч ажиллаж иргэний бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээг үзүүлдэг байсан. Өнгөрсөн оноос 29 төв, цэгээр 32 төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 29 цахим машинаар иргэн, хуулийн этгээдэд 24 төрлийн лавлагаа, үйлчилгээг үзүүлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21