Гэрэл зургийн анхны мастерууд тодорлоо

Admin
2020/05/08
Гэрэл зурагт дурлагсад, хобби сонирхлоо болгосон хүмүүс нэмэгдэхийн хэрээр гэрэл зургийн тухай ойлголт, үнэлэмж, бүтээгчдийн тухай ойлголтыг шинэ түвшинд гаргаж, ялгамж ангиллыг тодорхой болгох шаардлага гарч ирж байна. Гэрэл зургийн аппарат барьсан бүхнийг гэрэл зурагчин гэх үү, эсвэл урлагийн энэ төрлөөр бүтээл туурвиж, ажил мэргэжлээ болгодог, амьдралын эх үүсвэрээ бүрдүүлдэг тэр тодорхой хэсгийг хэлэх үү гэдэгт ч анхаарал хандуулах цаг болжээ. Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо нийгэмд энэ талын нэгдсэн, тодорхой ойлголтыг бий болгох, холбооныхоо гишүүдийн нэр хүндийг өсгөх, амжилт бүтээлээр нь урамшуулах, мэргэжил нэгтнүүдэд нь үлгэр жишээ болохуйц арга туршлагыг дэлгэрүүлэх зэрэгт үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Энэ онд Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч байгуулагдсаны 85 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо гэрэл зурагчдадаа мэргэжлийн шалгуур тогтоох, гадаад дотоодын сургалт, фото аялал зохион байгуулах зэргээр оны турш хийх ажлаа төлөвлөөд байгаа юм. Тус холбоо Монголд анх удаа “Гэрэл зургийн мастер” хэмээх цол, тэмдэг, цомтой болж байгаа бөгөөд энэ өндөр шалгуур бүхий шагналыг эхний дөрвөн хүндээ гардуулж байна. Шагнагдсан хүмүүсийг гэрэл зургийн хөгжилд оруулсан бодитой хувь нэмэр, мэддэг чаддагаа бусадтай хуваалцаж шавь төрүүлсэн байдал, олон улсын чанартай уралдаануудад амжилттай оролцсон, фото альбом, ном сурах бичиг хэвлүүлсэн, тухай жилдээ гэрэл зургийн төрлөөр онцгой гавьяа байгуулсан зэрэг есөн шалгуураар тодрууллаа. Цаашид гэрэл зурагчдын дээд шагнал “Гэрэл зургийн мастер” цолыг холбооноос баталсан журмын дагуу хоёр жилд нэг удаа олгож байх юм. Анхны мастеруудаар пресс фото буюу гэрэл зургийн сурвалжлага, нийтлэлийн томоохон төлөөлөл, гэрэл зурагчин В.Баттулга, спортын гэрэл зурагт өөрийн нэр мөртэй, өвөл зуны нийт дөрөв дэхь олимпоо сурвалжилсан, 2020 оны дэлхийн спортын гэрэл зурагчдын уралдааны гуравдугаар байрт шалгарсан гэрэл зурагчин Ч.Ганбат, Монголын байгалийн гэрэл зургийн “эцэг” гэж тодотгодог, нүүдэлчин ахуй, байгалийн гэрэл зургийн 10 гаруй бие даасан альбом гаргаж, тэдгээр нь 72 мянга гаруй хувь хэвлэгдэж, гадныханд эх орноо сурталчилсан гэрэл зурагчин Д.Октябрь, энэ салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа, гэрэл зургийг архивлах, тайлбар зүүлттэйгээр түүх бүтээхийг үлгэрийн залууст үзүүлж яваа ахмад гэрэл зурагч Б.Батцэрэн нар тус тус тодорлоо.

18 нас хүрээгүй иргэн суррон унаж хөдөлгөөнд оролцвол 400 мя… 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна. Өчигдөр
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орж, и… 2026/04/09
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарс… 2026/04/08
Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо 2026/04/08
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… 2026/04/07
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ 2026/04/06
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/04/06
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … 2026/04/06
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30