АНУ-ын сэтгүүлч төрийн нууцыг задруулсан хүний нэрийг хэлснээр шоронгоос суллагдаж байв

Admin
2024/08/19
Иргэдийн хэвлэл нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэхийг хязгаарласан Эрүүгийн тухай хуулийн олон хуулийн заалт хэрэгжиж байгаа гэхэд болно. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэсэн заалт байгаа юм. Гэтэл хүний нэр, алдар хүнд гэдгийн цаана даргын нэр төрд халдсан, даргыг муухай харагдуулсан гэдэг үндэслэлээр сэтгүүлч нарыг яллаж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байгаа гэхэд болно. Гэтэл гаднын зарим улс оронд “илт худал мэдээллийг тараах” гэсэн хуулийн зохицуулалтыг даргын нэр төрд халдсан худал мэдээлэл тараах үйлдэл дээр бус харин нийгмийг үймээн самуунд уриалсан, Үндэсний аюулгүй байдлын хэмжээний худал мэдээлэл тараахыг эрүүгийн хуульд оруулж өгсөн байдаг байна. Мөн Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөн байцаалтын нууц задруулсан хүн” гэсэн заалтаар мөн сэтгүүлчдийг буруутгах нөхцөл байдал үүссэн. Мөрдөн байцаалтын нууц задруулсан “Хүн” гэдэг үгийн ойлголт дээр Улсын дээд шүүх тайлбар гаргаж нэг тийш болгохгүй бол олон сэтгүүлчийн эрх ашиг хөндөгдөхөөр байгаа юм. Улмаар Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйлийн 1-д заасан “төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэсэн заалтаар ч сэтгүүлчдийг яллах байна. Үүний хамгийн ойрын жишээ нь Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг. Энэхүү хуулийн зохицуулалтаар төрийн нууцыг хадгалж, задруулахгүй байх үүрэгтэй хүн нь хариуцлагаас мултарч үлддэг байх ёсгүй юм. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.17-д “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан байдаг. Товчхондоо, манай иргэнд төрийн нууцаас бусдыг мэдэх эрхтэй гэж ойлгож болно. Тэгвэл АНУ-ын тагнуулын байгууллагад ажилладаг хүмүүсийн нэрийг тус улс “Төрийн нууц”-д хамааруулдаг байгаа юм. Гэтэл The New York Times сонины сэтгүүл Жудит Миллер АНУ-ын тагнуулын төв байгууллагад ажилладаг нууц ажилтны нэрийг нийтэлсэн ба Америкийн прокурорын байгууллага түүнийг мэдээлэл өгсөн хүнийхээ нэрийг өгөхийг шаардаж хоёр сарын хугацаанд хорьсон байдаг. Эцэст нь Жудит Миллер “мэдээлэл өгсөн хүнээсээ асууж байж хэлнэ” гэснээр эх сурвалж нь зөвшөөрснөөр түүнд мэдээлэл өгсөн хүн нь шоронд орж Жудит Миллер суллагдсан түүх байдаг. Үүнээс харвал олон улсад төрийн нууцыг хадгалах үүрэгтэй хүн нь нууцыг бусдад задалсан бол өөрөө эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэдэг байгаа юм. Эх сурвалж: isee.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21