"Хүрээ" амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа

Admin
2024/10/07
Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ эмнэлэгтэй болж байгаа юм. Энэ хугацаанд “Хүрээ” амаржих газарт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Харин шинэ эмнэлгийн барилгын ажил 2022 оны аравдугаар сарын 7-нд эхэлсэн билээ. “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлэгт эмнэлгийн зориулалттай барилгын норм, дүрмийн дагуу халаалт, агаар сэлгэлт, хийн системийг цогцоор нь шийджээ. Цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлэх нэгдсэн тасаг, гэр бүлийн төрөх өрөө, вакум хагалгааны өрөөнүүд болон зоорьтой. Амаржих газрын стандартад нийцсэн үйлчлүүлэгч болон эх нярайн өрөөнүүдээс бүрдсэн эрүүл мэндийн мэргэжилтний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангаж, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн эмнэлэг болжээ. Шинэ эмнэлгийн үйл ажиллагаа эхэлснээр үйлчилгээний тусламж, чанар, хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ. 80 мянга орчим эмэгтэйчүүдэд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болох юм. Тодруулбал тусламж, үйлчилгээний хувьд: - Эрсдэлтэй жирэмсний хяналтыг цогцоор нь үзүүлэх, - Эмгэг нярайн тасагтай, - Олон улсын стандартад нийцсэн гэр бүлийн төрөх өрөөтэй, - Вакум мэс заслын өрөөнд тусламж, үйлчилгээ үзүүлэх, - Эмэгтэйчүүдийн хавдрын эрт илрүүлэгт иргэдийг хамруулах, - Эмэгтэйчүүдийн болон хөхний хавдартай эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээг үзүүлэх, -Стандартын шаардлагад нийцсэн ариутгал, угаалга, лаборатори, дүрс оношлогооны тасгуудтай болж өргөжсөн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21