“ЭРДЭНЭС ҮТП” ХХК технологийн паркуудын хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулав

Admin
Өчигдөр
Монгол Улсын Их Хурлаас 2022 онд баталсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн /шинэлчилсэн найруулга/  дагуу Засгийн газрын 2023 оны 217 дугаар тогтоолоор төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын “ЭРДЭНЭС ҮТП” ХХК нь “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ийн 100 хувь охин компани хэлбэрээр байгуулагдсан. Үйлдвэрлэл, технологийн паркууд нь орд газруудын эрдэс баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох замаар Монгол Улсад хими-металлургийн салбарыг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн эзэмшилд буй орд газруудын нөөцийг баяжуулах, боловсруулах боломж бүхий платформыг бий болгож, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн өндөр өгөөжийг авчрах, Монгол Улсын үйлдвэржилтийн шинэ сэргэлтийн гол тулгуур болох стратегийн ач холбогдолтой, үндэсний хэмжээний мега төсөл юм. “Эрдэнэс ҮТП” компани нь 2023 онд байгуулагдсанаасаа хойш Үйлдвэрлэл, технологийн паркуудын тогтвортой хөгжил, найдвартай үйл ажиллагааг хангуулах чиг баримтлал боловсруулж, ЭРДЭНЭТ, ДАРХАН, ХӨТӨЛ, БОР-ӨНДӨР, БАГАНУУР, ТАВАНТОЛГОЙ ҮТП-уудын  хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж “ЭРДЭНЭС МОНГОЛ” нэгдлийн үйлдвэр технологийн паркуудын хөгжлийн стратеги төлөвлөгөө-1448” нэртэй 7  боть бодлогын баримт бичгийг эрхлэн гаргалаа. Бид Үйлдвэрлэл технологийн паркуудын хөгжлийн төлөвлөгөөг “Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Алсын хараа-2050” бодлого болон ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд  ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ийн хэрэгжүүлэх “Эрдэнэт ҮТП”, “Тавантолгой ҮТП” “Хөтөл ҮТП”, “Бор-Өндөр ҮТП” төслүүдийн танилцуулгыг Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн парк байгуулах саналууд  дэмжигдлээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулах 6 Үйлдвэрлэл, технологийн паркийг тухайн бүс нутгийн ашигт малтмал,  дэд бүтэц, эрчим хүч, хүний нөөц, үйлдвэрүүд  зэрэг бодит нөөцүүдэд түшиглэн байгуулах юм. Тухайлбал, Эрдэнэт Үйлдвэрлэл технологийн паркийг Эрдэнэтийн овоо зэс молибдений ордыг түшиглэн ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР хэлбэрээр байгуулна. Засгийн газрын 2022 оны 171 дүгээр тогтоолоор 1217 га газрыг  Эрдэнэт “ҮТП” байгуулах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, 400 орчим га талбайд зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд авто зам, асфальт бетон хучилттай замын бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлж 55%-тай үргэлжилж байна.

БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарс… 9 цагийн өмнө
Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… Өчигдөр
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ 2026/04/06
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/04/06
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … 2026/04/06
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27