Хавдрын тусламж үйлчилгээний хүлээгдэл 11 хоног боллоо

Admin
2024/10/14
Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр нас баралт өссөөр байна. 2023 онд гэхэд л нийт бүртгэгдсэн хорт хавдрын 34.6 хувь нь эрт үе шатандаа, 65.4 хувь нь хожуу шатандаа оношлогджээ. Иймд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хавдрын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад онцгойлон анхаарал хандуулж, бодлогын шийдвэрүүд гаргасан нь үр дүнгээ өгч эхлээд байна. Тодруулбал, Сайд Т.Мөнхсайхан Хавдар судлалын үндэсний төв, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллан, хавдрын тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж,  эмнэлгийн мэргэжилтнүүдтэй санал, солилцох үедээ хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Үүний үр дүнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хавдрын тусламж, үйлчилгээ чанар, хүртээмжид дараах эерэг үзүүлэлтүүд гарч эхлээд байна. Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төв: - Өнгөрсөн 2 сарын хугацаанд тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бууруулах чиглэлээр эрчимтэй ажиллаж, амбулаторийн эмчийн үзлэгийн хүлээгдлийг 35 хоног байсныг 11, оношилгооны кабинетийн хүлээгдлийг 42 хоног байсныг 16, эмнэлэгт хэвтэх хүлээгдлийг  17 хоног байсныг 8 хоног болгон тус тус бууруулж чаджээ. Хүснэгт 1. Тусламж, үйлчилгээний хүлээгдлийн хүрсэн үр дүн (дундаж ажлын хоног) Улсын хоёрдугаар төв эмнэлэг: - Хавдрын тусламж, үйлчилгээ хяналт, сэргийлэлтийн төв байгуулагдаж, элэг, цөс, ходоод, хөх зэрэг ерөнхий мэс заслын хавдрын үзлэг, нээлттэй болон дурангийн мэс заслыг хийж байна. Ингэснээр хавдрын тусламж үйлчилгээний ачаалал хүлээгдлийг багасгаснаар амбулатори, хэвтэн эмчлүүлэх, оношилгоо, эмчилгээний  тусламж, үйлчилгээний төвлөрлийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Орон нутагт: - Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах шийдвэрийн хүрээнд “Үндэсний баг” байгуулах шийдвэр гаргаж, өнгөрсөн 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн орон нутагт ажиллаж эхлээд байна. Тус “Үндэсний баг” Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад ажиллахдаа орон нутгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран хавдрын үзлэг, оношилгоо, мэс заслын эмчилгээг хийн ажлын байран дээр сургах, чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулжээ. Үүний үр дүнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хавдрын оношилгоо, эмчилгээний нэр төрөл өргөжиж, хавдраар оношлогдсон иргэдийн 70-80 хувь нь оршин суугаа газартаа эмчилгээндээ хамрагдах боломж бүрдэж байна. Цаашид хавдрын мэс засал, хими, бай, туяа эмчилгээг олон улсын түвшинд хүргэх, гадагшаа эмчилгээнд явах урсгалыг бууруулах, санхүүгийн хүндрэлгүй эх орондоо чанартай тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд болон урт хугацааны бодлогын хөтөлбөр гарган, хэрэгжилтэд онцгой анхаарах зорилготой ажиллаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21