Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас ил захидал илгээжээ

Admin
2024/10/28
Нар, хур тэгширч хүн зоны сэтгэл тэнийсэн долдугаар сарын 18, 19-ний өдрүүд сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний хувьд хар дарсан аймшигт өдрүүд байлаа. Энэ өдрүүд одоо ч гэсэн үргэлжилж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Татварын байгууллагын төлөөлөл, прокурор, шүүгчдийн дунд цагдаагаар чанд хатуу мануулсан хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, 4.9 жилийн ялын тогтоол уншсанаас хойш 100 гаруй хоног өнгөрч байна. Миний итгэл үнэмшил, миний үйл хэрэг шиг та бүхний нүдний өмнө ил байсан зүйл үгүй билээ. Би шударга ёс байдаг гэдэгт итгэж байсан. Би авлигагүй, ил тод, утаа түгжрэл үгүй эрүүл орчинд , иргэд нь ажилтай, орлоготой, аз жаргалтай амьдардаг ийм л нийгэмд амьдрахын төлөө тэмцэж ирсэн. Эцэст нь өнөөдөр өргөст торны цаана хоригдож байна. Цаг наргүй, өдөр шөнөгүй, цагийн зүү шиг зогсолтгүй ажилладаг сэтгүүлчийн ажлаа хийж яваад ийм байдалд орсондоо харамсаад баршгүй сууна. Миний эрх чөлөөг торны цаана хийх шийдвэр гарсан тэр өдөр “Ааваа намайг хэлмэгдүүлчихлээ шүү дээ” гэж уйлан хайлан бичлэг хийх үед миний зүрх зогсох мэт болж, хамаг бие хөшиж, толгой дээрх үснүүд маань хуйх руу минь нэг нэгээрээ хатгаж байх шиг аймшигт мэдрэмж намайг эзэмдсэн. Тэр мөчийг үгээр илэрхийлэхэд одоо ч надад хүнд байна. Гав гинж тачигнаж, төмөр хаалга чихран хаагдаж, бие дэх эд зүйлсийг минь хураан авсан тэр мөчид аав минь л аврах юм шиг бодогддог юм билээ. Хөөрхий дөө, миний муу малчин аав төрийн том тээрэмний өмнө хүчин мөхөстөхийг мэдэж байсан ч тэрхэн мөчид өөрийгөө хүчлэн барьж байсан хүлээс тасран унасан хэрэг. “Ээж нь ажилдаа явчихаад ирье” гээд нялх үрээ унтаагаар нь үнсэж үлдээгээд, “Охин нь хэрэг хийгээгүй учир яах ч үгүй” гэж ижий, аавдаа хэлээд нутгийн 100 жилийн ой руу нь үдсэн минь нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн. Тэднийгээ хуурчихсан мэт маш хэцүү байсан, одоо ч гэсэн … Нялх жаахан үрээ анх сургуулийн босго алхаж ороход ээж нь хамт байгаагүйд уучлаарай… гэж энд би өөртөө шимшрэн хэлдэг. Ээжийгээ шоронд орсныг хожим нь мэдсэн хүү минь ангийнхандаа “Миний хөөрхөн ээж Япон явчихсан” гэж худал хэлсэн тухай сонсоод энд би цээжээ нэвтэртэл уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Бяцхан үрээ тийм байдалд оруулсандаа маш их харамсаж байна. Ээжийгээ дахин уучлаарай, үр минь. Мөн өдөр бүр даралт нь ихсэж, шөнө бүр нойр нь хулжин , цаг мөчийг тарчин там дунд өнгөрөөлж байгаа өндөр настай ээж, ааваасаа хүлчил өчье. Охин нь давж заалдах шатны шүүх хурал товлогдохыг хоног тоолон хүлээж сууна. Шүүх байгууллагад итгэх итгэл маань өнөөг хүртэл гээгдээгүй ээ. 2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр хорихийн Тоо бүртгэлийн ангиар дамжуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд “Надтай холбоотой хэргийг нээлттэй, ил тод явуулж өгөөч” хэмээн хүсэлт гаргалаа. Өмнө нь ч би энэ хүсэлтээ уйгагүй тавьсаар ирсэн билээ. Одоо би олон нийт та бүхнээсээ дэмжлэг хүсч байна. Та бүхэн минь надтай холбоотой хэргийг хэлэлцэх Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй, ил тод хийхийг шүүхээс хүсэхэд минь дэмжээд өгөөрэй. Сэтгүүлч миний бие ямар гэмт хэрэг үйлдэв, яагаад хүний аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдээс болон авилгач дарга нараас өндөр ял авав гэдгийг олон нийт та бүхэн ч мэдэх хэрэгтэй болов уу. Монгол Улсад сөрөг хүчний дуу хоолой өдрөөс өдөрт алсарч, төрд хяналт үгүй болсон гэдгийг шоронд байгаа би, эрх чөлөөтэй байгаа олон нийт та бүхэн бүгд харцгааж, мэдэрцгээж байна. Эрх чөлөөгөө хасуулан, элэг жиндэм өргөс торны цаана эмтэрч суугаа сэтгүүлч миний цорын ганц хүсэл гагцхүү шүүх хурлыг нээлттэй, олны нүд, чихэн дээр хийж өгөөч гэх хүсэл шүү. Дахиад хүсье, Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч. Шударга шүүх байгаа гэдэгт би итгэсэн хэвээрээ байгаа шүү. Олон түмний минь мэдэх эрхийг Бурхан ивээг! … дүгээр хорих ангиас Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэг илгээв

БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарс… 9 цагийн өмнө
Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… Өчигдөр
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ 2026/04/06
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/04/06
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … 2026/04/06
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27