Дональд Трамп 52,5 хувийн санал авч тэргүүлж байна

Admin
2024/11/06
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа билээ. Ихэнх мужид санал хураалтын байрууд орон нутгийн цагаар 07:00-09:00 хооронд буюу Улаанбаатарын цагаар 20:00-22:00 цагт нээгдсэн. Харин санал хураалт мужуудаасаа хамаарч орон нутгийн цагаар 19:00-23:00 цагт хаагдах юм. Одоогийн байдлаар Дональд Трамп 52,5 хувийн санал авч тэргүүлж байна. Мэргэжилтнүүдийн урьдчилан таамагласан дүнгээр гол хоёр намаас дэвшиж байгаа гишүүдийн дунд ойрын жилүүдэд байгаагүй өрсөлдөөнтэй сонгууль болно гэж үзэж байна. Камала Харрисын Ардчилсан Нам либерал үзэл баримтлал, иргэний эрх, эрх чөлөөг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэдэг. Харин Доналд Трампын Бүгд Найрамдах Нам татварыг бууруулж, Засгийн газрыг цомхотгох, мөн цагаачлал, үр хөндөлтийг хязгаарлах бодлого явуулдаг. Энэ өдөр АНУ-ын иргэд Ерөнхийлөгчөөс гадна Конгрессын гишүүдийг давхар сонгодог. АНУ-ын Конгресс нь 435 суудалтай Төлөөлөгчдийн танхим, 100 суудалтай Сенатын танхимаас бүрддэг. Эдгээр танхим хуулиудыг баталж, Цагаан ордны үйл ажиллагааг хянах, шаардлагатай бол хориг тавих эрх мэдэлтэй. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж дэлхийн хөрөнгийн зах зээл савлах төлөвтэй байна. АНУ-ын эдийн засаг дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэгийн зэрэгцээ голлох өрсөлдөөн өрнөж буй хоёр нэр дэвшигчийн хувьд АНУ болон БНХАУ-ын худалдааны харилцаа, төсөв, бодлогын хүү, геополитик зэрэг гол асуудлаар өөр, өөр байр суурийг илэрхийлсэн нь аль нэр дэвшигч ялалт байгуулахаас шалтгаалж санхүү, хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Эх сурвалж: CNBC Mongolia , BBC

ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 5 цагийн өмнө
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 8 цагийн өмнө
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр Өчигдөр
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана Өчигдөр
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … Өчигдөр
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталл… 2026/03/25
Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байр… 2026/03/25
Манай улсад 2025 онд нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгд… 2026/03/24
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал… 2026/03/23
Монгол улс БНСУ-тай эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажил… 2026/03/20