Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрлэнэ

Admin
2024/12/08
300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлахаа нийслэлийн удирдлагууд мэдэгдлээ. Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар хотод дулааны тархмал эх үүсвэрийг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Эрчим хүчний яамнаас ТЭЗҮ-ийг батлаад буй. Уг төсөл хэрэгжсэнээр нийслэлийн дулааны хомсдолыг арилгах, гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн дулаанд холбох ач холбогдолтой. Тодруулбал, дараах есөн байршилд дулааны станцыг барина . Мөн дараах есөн байршилд дулааны станцыг барина . Хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц: 1. Зайсан дулааны станц /28 МВт / 2. Их засаг дулааны станц /50 МВт / 3. Цэцэрлэгт хүрээлэн дулааны станц /70 МВт / 4. Дүнжингарав дулааны станц /84 МВт / Шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц: 1. Морингийн даваа дулааны станц /21 МВт / 2. Залуус дулааны станц /93 МВт / 3. Яармаг дулааны станц /93 МВт / 4. Дэнжийн мянга дулааны станц /93 МВт / 5. Шархад дулааны станц /121 МВт / Мөн 300 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Ѵ дулааны цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана. Төслийн ТЭЗҮ-ийг энэ онд шинэчлэн, баталсан. Түүнчлэн Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүрд нь жилд дунджаар 300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлахаар төлөвлөж буй. Эл үйлдвэр ашиглалтад орсноор хүлэмжийн хийг бууруулахаас гадна хог хаягдлын менежментийг сайжруулж, хөрс, орчны бохирдлоос сэргийлнэ. Танилцуулгын төгсгөлд БНХАУ-ын хөрөнгө оруулагчид сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн хотын дарга Х.Нямбаатар “Хойч үедээ эрүүл экологийг үлдээх нь энэ цагийн үеийн хамгийн чухал үүрэг мөн. Тэр ч утгаараа манай улс Хятад улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг ногоон эдийн засаг, шинэ эрчим хүч хэмээн тодорхойлсон. Иймд эрчим хүч үйлдвэрлэлтээ дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын туршлагаас судлан хамтран ажиллахдаа таатай байх болно" хэмээлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21