АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Admin
2024/12/13
Өнөөдөр Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал болж, хурлыг Засаг даргын Тамгын газар фейсбүүк хуудсаар шууд дамжууллаа. https://www.facebook.com/dundgobi7059106/videos/1988545794952753 -Хурлаар 11-р сарын 25-ны өдрийн шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар танилцуулав. Шуурхай үүрэг, даалгаврын биелэлт 73,6 хувьтай байна. -Аймгийн Татварын газраас Малын тоо толгойн албан татварын талаар мэдээлэл хийлээ. Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар татвар төлөлт 49 хувьтай байна. -Уул уурхай, эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөлд байдал, хяналт шалгалтын талаар танилцуулга хийлээ. Аймгийн Засаг даргын 01/1559 албан тоотоор 15 сумын хэмжээнд хуулийн дагуу болон хууль бусаар ашигт малтмал олборлож буй газрын судалгаа авахад гурван сумын нутагт хайгуулын ажлын дараах нөхөн сэргээлтийг хийгээгүй үлдээсэн, нэг суманд нөхөн сэргээлт нэрийн дор олборлолтын үйл ажиллагаа явуулж байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн. Судалгааны дагуу тус талбайнуудад болон аймгийн хэмжээний уул уурхай, барилга байгууламжийн үйл ажиллагаанаас үлдсэн газрын нөхөн сэргээлтийг хариуцагч байгууллагаар хийлгэх, эзэн холбогдогчийг олж тогтоох зэрэг ажлыг аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газарт тус тус үүрэг болгов. Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хариуцлагатай уул уурхайг дэмжин ажиллаж, цаашид уул уурхайн компаниудтай гэрээ байгуулахдаа туслан гүйцэтгэгчээр аймаг орон нутгийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, тээвэрлэлтийн асуудлыг тусгахаа илэрхийлсэн юм. -Аймгийн хэмжээнд энэ онд иргэдээс 1,595 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирснээс шийдвэрлэлт 96,6 хувьтай бөгөөд шийдвэрлэлтийн дундаж хоног 14,8 хоногтой байна. -Аймгийн Засаг даргын А/824 дугаар захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсэг аймгийн төвийн 15 хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар дэлгүүрүүдэд хугацаа дууссан, огнооны тэмдэглэл, хаяг шошгын зөрчил, үнийн мэдээлэл тавиагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгааг газар дээр нь арилгаж, ажиллаж байна. Тус шалгалтыг 12 сар дуустал үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21