Шведэд сургуулийн байранд гал нээсний улмаас 10 хүн амиа алджээ

Admin
Өчигдөр
Швед дэх насан туршийн боловсролын төвд нэгэн этгээд гал нээсний улмаас 10 хүн амиа алдсан тухай тус улсын цагдаа нар мягмар гарагт мэдэгджээ. Стокхолмоос баруун зүгт 200 км-ийн зайд оршдог Оребро хотын оюутны хотхонд энэ хэрэг гарчээ. Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон үүнийг “гэм зэмгүй хүмүүсийн эсрэг харгис хэрцгийгээр хүч хэрэглэсэн явдал” гэж тодорхойлжээ. Энэ бол Шведийн түүхэнд хамгийн олон хүнийг буудан хөнөөсөн аймшигт хэрэг гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Цагдаа нар уг эмгэнэлт явдлыг “хүний амь хөнөөхийг завдсан, галдан шатаасан, галт зэвсэг хууль бусаар ашигласан” гэмт хэрэг гэж тодорхойлсон ба терроризмын сэдэлтэй хэмээн үзэхгүй байна гэжээ. Орон нутгийн цагдаагийн газрын дарга Роберто Эйд Форест хэлэхдээ, гал нээсэн этгээд гэмт хэргийн бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой эсэх талаар мэдээлэл алга гэсэн байна. Цагдаа нар гэмт этгээдийг устгасан бөгөөд тэрбээр ганцаараа хэргийг үйлдсэн гэж үзээд, цаашид аюулгүй хэмээн олон нийтийг тайвшруулжээ. Хэргийн газарт түргэн тусламж, аврах алба, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Уг хэрэг насанд хүрэгчдэд зориулсан Рисбергска гэдэг сургуулийн байранд гарчээ. Тус сургууль нь бусад боловсролын байгууллага байрладаг хотхонд байдаг бөгөөд энд хүүхдүүдэд зориулсан байгууламжууд бий. Иймээс сурагчдыг хэрэг гарсан сургууль болон ойролцоох бусад байгууламжид тусгаарласан байна. Шведийн сэтгүүлч Жеспер Бенгцсоны мэдээлснээр, 10 хүн шархдаж, дөрөв нь эмнэлэгт хүргэгджээ. Шведэд сургууль дээр гал нээх явдал маш ховор гардаг бөгөөд өмнө нь үйлдсэн халдлагуудын үеэр гэмт этгээдүүд хутга болон бусад төрлийн хүйтэн зэвсэг ашиглаж байжээ. Хэрэг гарсан насан туршийн боловсролын төвд ихэвчлэн боловсролоо дээшлүүлж буй оюутнууд, мөн швед хэл сурч буй цагаачид байдаг гэж Ж.Бенгцсон тайлбарласан байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21