Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно

Admin
2025/06/13
Төрийн ордны “Их Монгол” танхимд 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийн үр дүнг танилцуулах үндэсний чуулган зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд бодит ахиц, үр дүн гаргаж буй чухал үйл явдал юм. Шинээр баталсан “Үнэлгээ хийх журам”-ыг хэрэгжүүлж эхэлж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), Монголын үнэлгээний холбоотой хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийг тогтоох үнэлгээг амжилттай зохион байгуулж, үнэлгээний үр дүнг олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна. Энэхүү үнэлгээнд нийт 146 байгууллага хамрагдсан бөгөөд үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын харьяа байгууллагууд, яамд, Засгийн газрын агентлагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, улсын төсөвт үйлдвэрүүд, олон улсын болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургуулиуд, төрийн өмчит компаниуд хамрагдаж, үнэлгээний индексийн цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байна. Энэхүү индексийг тогтоосноор манай улс үнэлгээний чадавхын суурь түвшинг тодорхойлж, түүнд үндэслэн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний арга зүй, аргачлалыг нэвтрүүлэх, үнэлгээний мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр сургалт, зөвлөмж авах боломж бүрдэнэ. Улмаар үнэлгээний тогтолцоог бэхжүүлснээр Монгол Улсын хөгжлийн бодлогын үр дүн сайжрах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна. “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийн үр дүнг танилцуулах энэхүү үндэсний чуулганд үнэлгээнд хамрагдсан байгууллагууд оролцох боломжтой ба урилгыг байгууллагуудад нь хүргүүлсэн байна.

ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 14 цагийн өмнө
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 17 цагийн өмнө
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр Өчигдөр
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана Өчигдөр
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … Өчигдөр
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталл… 2026/03/25
Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байр… 2026/03/25
Манай улсад 2025 онд нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгд… 2026/03/24
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал… 2026/03/23
Монгол улс БНСУ-тай эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажил… 2026/03/20