“ХАМТЫН ХӨГЖИЛ-САЙН ТУРШЛАГА” ЗӨВЛӨГӨӨН ЭРДЭНЭТ ХОТОД ЭХЭЛЛЭЭ

Admin
2025/06/13
Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй “Хамтын хөгжил-Сайн туршлага” зөвлөгөөн Эрдэнэт хотод өнөөдөр эхэллээ. Төрийн байгууллагуудын эрсдэлийн удирдлага, дотоод аудит ба дотоод хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх, ойлголт мэдлэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 21 аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлага, албан хаагчдад эрсдэлийн удирдлага, дотоод аудит ба дотоод хяналт шалгалт хэрэгжүүлж буй сайн туршлагаас хуваалцах, мэдээлэл солилцож харилцан суралцах, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн энэхүү зөвлөгөөнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Тандалт, судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газзрын дарга Ерөнхий аудитор О.Баярмагнай нар оролцож байна. Мөн төрийн болон төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, мэргэжлийн холбоодын төлөөлөл, Эрдэнэт үйлдвэрийн холбогдох бүтцийн нэгжийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 300 орчим төлөөлөгч оролцож, эрсдэлгүй нийгмийг бүтээхэд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх юм. Зөвлөгөөнийг нээж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлсэн үгэндээ, Төрийн байгууллагын дотоод аудит, хяналт шалгалт, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж, үйл ажиллагааны тогтвортой, тууштай байдлыг сайжруулах замаар бүтээмжийг нэмэгдүүлж, улмаар Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилтыг биелүүлэхэд өнөөдрийн зөвлөгөөнд оролцогч Та бүхний хамтын ажиллагаа, хүчин чармайлт чухал болохыг онцоллоо. Тэрээр мөн “Дотоод аудит, дотоод хяналт шалгалт, эрсдэлийн удирдлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүдийг сонсох гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, илтгэлүүдэд дэвшүүлсэн санал, санаачилга, гаргалгаа нь төрийн байгууллагын дотоод аудит, дотоод хяналт шалгалт, эрсдэлийн удирдлагыг оновчтой, боловсронгуй болгоход чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв. Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Үйлдвэрийн газрын үйл ажиллагааг өргөтгөх, шинэчлэх, сайн засаглалыг төлөвшүүлэхэд эрсдэлийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлж, оновчтой шийдвэр гаргах, Олон улсын болон үндэсний хэмжээний стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэвшүүлэх, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын ажлыг үр дүнтэй гүйцэтгэх, дотоод болон хөндлөнгийн байгууллагуудаас өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, түүний биелэлтийг ханган ажиллах нь чухал ач холбогдолтой. Аливаа байгууллага тогтвортой, найдвартай, амжилттай үйл ажиллагаа явуулахад тухайн байгууллагын салбар, чиглэлээс үл хамааран дотоод аудит, дотоод хяналт шалгалт болон эрсдэлийн удирдлагын соёлыг оновчтой нэвтрүүлж, төлөвшүүлэх нь нэн чухлыг онцолсон. Мөн төрийн болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөгч нар тэргүүн туршлагаа хуваалцаж, цаашдын чиг хандлагаа хэлэлцэж байгаа нь хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх хөшүүрэг болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Өнөөдрийн зөвлөгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэл, санхүү эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн тойм, эрсдэлийн удирдлага ба дотоод хяналт хэрэгжүүлж буй туршлага, Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн, “Хяналт шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам” болон “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-ын танилцуулга, “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын бодлого”, “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх заавар”, “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийг үнэлэх аргачлал”, Дотоод аудитын ирээдүйн чиг хандлага, Дотоод аудитын олон улсын сайн туршлага, Улсын секторын санхүүгийн удирдлага зэрэг сэдвээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21