ЭМЯ: Яаралтай тусламж, эрчимт эмчилгээг орон нутагтаа цаг алдалгүй авдаг болно

Ж.Булганаа
2025/08/23

    Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүс Азийн хөгжлийн банкны Хүн, нийгмийн хөгжлийн захирал Софиа Шакилыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны төлөөлөл “Монгол улсын орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах” төслийнхөө урьдчилсан танилцуулгыг хийж санал солилцлоо. Төслийн үндсэн зорилго нь манай улсын аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг шинэчилж чадавхжуулах, орон нутагт яаралтай түргэн тусламжийн сүлжээ тогтолцоог бий болгох, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад зөв менежмэнт систем нутагшуулах бөгөөд төслийг 2026-2031 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах төсөл нь манай улсын эрүүл мэндийн салбарт цаг үеэ олсон, нэн шаардлагатай өөрчлөлт, ахиц, чанарыг авчрах ба орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд сайн нөлөө үзүүлэх боломжтой гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлов. Мөн Монгол улсад жилд тохиолдож буй нас баралтын 1/3-ийг аварч болох тохиолдол эзэлж буйг дурдаад харвалт, шигдээс, осол гэмтэл гэх мэт амь тэнссэн үеийн яаралтай, эрчимт эмчилгээг орон нутагт “яаралтай, чанартай” үзүүлдэг болох боломж бүрдэх нь хамгийн чухал байгаа гэв.

 Алслагдсан орон нутгийн иргэд яаралтай тусламж авч, эрчимт эмчилгээ хийлгэхээр мянга, хэдэн зуун км машинаар давхидаг байдлыг өөрчилснөөр зуу зуун хүний амь нас эрүүл мэндийг аварч, хамгаалж чадах учраас төслийн бэлтгэл энэ үеэс эхлэн бүрэн хэрэгжих хүртэл бүх талаар дэмжин хамтарч ажиллахаа мэдэгдлээ. Төслийн төсөв нь 215 сая доллар орчим байх урьдчилсан тооцооллыг өнөөдөр танилцуулсан ба сонгогдсон аймаг бүрийн эрүүл мэндийн байгууллагуудад 6-7 сая долларын шинэчлэл, хөрөнгө оруулалт хийх төлөв байгаа аж. Ингэхдээ, 1. 18 аймгийн нэгдсэн эмнэлгүүд болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийг шаардлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмжөөр нь хангах ба уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, сөрөн тэсвэрлэх чадвартай шийдлүүдийг ашиглах 2. Орон нутгийн эмнэлгүүдийн засаглалыг сайжруулж, хүний нөөцийг чадавхжуулах 3. Яаралтай тусламж үйлчилгээний төлөвлөлт дэд бүтцийг эмнэлгүүдэд хийж сайжруулах ба хөдөлгөөнт буюу явуулын эмнэлгийн үйлчилгээг сайжруулж тоног төхөөрөмжөөр хангах 4. Хавдрын эрт илрүүлэг, яаралтай эрчимт эмчилгээний төвүүдийг бий болгож хими, туяа эмчилгээг хийх нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Нэг жилд орон нутагт амьдардаг 280 мянган иргэн аймгийнхаа эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүйгээр Улаанбаатар хот дахь лавлагаа шатлалын эмнэлгүүдийг шууд зорин ирдэг аж. Төслийн үр дүнд энэ урсгал багасах ба орон нутгийн иргэд амьдарч буй орон нутагтаа санхүүгийн дарамтгүй, явдал чирэгдэлгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэхийг өнөөдрийн уулзалтаар хоёр тал ярилцан санал нэгдэв.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21