Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулахаар боллоо

Ж.Булганаа
2025/09/02

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар хуралдааныг нээж үг хэллээ. Тэрбээр, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлыг хичээлийн шинэ жилийн эхний өдөр ийнхүү хуралдуулж буй нь утга учиртай юм. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл оновчтой бодлого, шийдвэр гаргаж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэн, үр дүнг тооцож ажиллах шаардлагатай хэмээн онцоллоо.

Үндэсний зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ. Тэд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх төв байгуулах, хөдөө, орон нутгийн дунд сургуулийн сурагчдын дотуур байрны аюулгүй байдлыг хангах, МҮОНРТ болон өргөн нэвтрүүлгийн телевизээр түгээж буй хүүхдийн хөгжилд зориулсан контентыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсролыг дэмжих, жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулахыг хувийн хэвшлийнхэнд уриалах, хүүхдийн байгууллагуудын дуу хоолойг сонсож бодлого, шийдвэрт тусгах шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх зэрэг санал гаргав.

Хүүхдийн төлөө сангийн 2025 оны төсвөөс хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлгийг шинээр байгуулах хөрөнгө оруулалтын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэхээр боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар агаар, хөрсний бохирдлоос гадна сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдол хэвийн хэмжээнээс 5 дахин хэтэрсэн. Тиймээс хүүхдийн зориулалттай барилга, байгууламжид тавих стандарт, хяналт, шалгалтыг эрс сайжруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлгийн хөрөнгө оруулалтын бусад зардлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн татвар ногдох орлогын 1 хүртэл хувийн дэмжлэг болон НҮБ-ын Хүүхдийн сангийн төслөөр шийдвэрлэх санал боловсруулж танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд үүрэг болголоо.

Мөн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын задгай талбай, хөлбөмбөгийн талбайн засвар, шинэчлэлд зарцуулахаар шийдвэрлэв.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21