Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно

Ж.Булганаа
2025/09/05

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилж байна. Айлчлалын эхний өдөр манай улсын төлөөллийг (2025.09.04) Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Ерлан Кошанов Мажилисийн ордны өмнө хүндэтгэн угтан авч, улмаар хоёр улсын парламентын удирдлагууд албан ёсны хэлэлцээ хийлээ. 

Тус улсын парламентын даргын зүгээс Монгол, Казахстан улс хооронд олон жилийн найрсаг харилцаа бэхжин тогтож, сүүлийн жилүүдэд олон салбарт эрчимжиж байгааг тодотгоод, Монгол Улсын Их Хурлын дарга 22 жилийн дараа албан айлчлал хийж буйд талархал илэрхийлэв. Тэрбээр, Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг ноднин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын харилцааны стратегийн түншлэлийн хүрээнд худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж, олон талт хамтын ажиллагааны 11 баримт, бичиг үзэглэсэн. Энэхүү үйл явдлын дараахан Монголын талаас УИХ-ын дарга айлчилж байгаа явдал бол төрийн дээд, өндөр яриа, хэлэлцээний давтамжийг хадгалах ач холбогдолтой төдийгүй хоёр улсын харилцааны шинэ үе эхэлсний илрэл юм хэмээлээ. Парламентын Мажилисийн дарга Е.Кошаев, парламентын бүлэг хоорондын олон талт харилцааг эрчимжүүлж, хууль тогтоох ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлэх зэрэгт хамтрах хүсэлтэй байгаа гэсэн саналыг дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, эртнээс улбаатай түүх соёл, өв уламжлалын гүн гүнзгий холбоо бүхий хоёр улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно хэмээгээд Төв Азийн бүс нутаг дахь анхны стратегийн түнш Казахстан улсад хийж буй энэхүү айлчлал нь хоёр улсын стратегийн түншлэлийг баталгаажуулахад чухал ач холбогдолтойг онцоллоо. Тэрбээр, Казахстан Улс бол монголчуудын хувьд бүс нутгийн чухал түнш төдийгүй Төв Азитай холбосон бат бөх гүүр юм гэж тодотгов. Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд анхаарч, улс хоорондын хэлэлцээг бодитоор хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гаргах, ялангуяа тээвэр логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн хэлхээ, холбоо чухал гэдгийг тэмдэглэв.

Талууд Байнгын хороо, парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын парламентын Тамгын газар хооронд тогтмол харилцаа тогтоох, хууль тогтоох үйл ажиллагааг харилцан дэмжих, туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг хөндсөн юм. Ийнхүү албан ёсны хэлэлцээ өргөн цар хүрээг хамарч, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав. Санамж бичигт Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Кошанов нар гарын үсэг зурлаа. Мөн Ховд аймаг болон Дорнод Казахстан муж хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Дорнод Казахстан мужийн захирагч Нурымбек Сактагонов нар гарын үсэг зурсан юм.

Албан ёсны хэлэлцээний үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Бейсен, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, С.Замира, С.Зулпхар, Б.Пунсалмаа, П.Ганзориг, Б.Жаргалан, Ц.Мөнхбат, М.Сарнай, Г.Хосбаяр, Б.Хэрлэн, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын албаны хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 14 цагийн өмнө
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 17 цагийн өмнө
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр Өчигдөр
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана Өчигдөр
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … Өчигдөр
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталл… 2026/03/25
Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байр… 2026/03/25
Манай улсад 2025 онд нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгд… 2026/03/24
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал… 2026/03/23
Монгол улс БНСУ-тай эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажил… 2026/03/20