ХЭҮК:Архаг хууч өвчинтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байна

Ж.Халиун
2025/09/11

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдрийн хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаж, нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцжээ. 

Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг оношийн бүлгээр нь архаг, төлөвлөгөөт, цочмог гэж ангилдаг бөгөөд архаг хууч өвчний тусламж үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний санхүүжилт хязгаартай, “тохиолдолд суурилсан төлбөр”-ийн аргаар үйлчилдэг байна. Үүнээс шалтгаалж архаг хууч өвчинтэй иргэдэд шаардлагатай үйлчилгээ үзүүлэхэд сарын квот дуусдаг тул эмнэлгийн зүгээс зөвхөн эмийн жор бичиж өгөхөөс өөр боломжгүй болдог байна. Энэ байдал нь иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийг хязгаарлаж байгаа бөгөөд төсөв, санхүүжилтийн хүрэлцээтэй шууд холбоотойг эмч, ажилтнууд онцоллоо. 

Комиссын гишүүн Б.Энхболд эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр тулгамдаж буй асуудлуудад онцгой анхаарч, тэдгээрийг шийдвэрлэх нь хүний эрхийн баталгааг хангах, хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Тухайлбал,

•1994 онд ашиглалтад орсон барилгад их засвар хийх, инженерийн шугам сүлжээг сайжруулж, дотоод засварын үйл ажиллагаанд анхаарах •Шинээр барьж буй эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын явц удаашралтай байгаад анхаарал хандуулж, явцын хяналтыг сайжруулах •Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, орчны болон үйлчилгээний хүртээмжийг бодитоор нэмэгдүүлж, тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгах арга хэмжээг авах •Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ажлын байрны соёл, харилцаа, хандлагыг сайжруулах чиглэлээр сургалт, соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах талаар зөвлөсөн юм.

Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг нь 1938 онд байгуулагдсан бөгөөд 1994 онд ашиглалтад орсон барилга байгууламжид, 102 ортой, 100 гаруй эмч, эрүүл мэндийн ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Сумынхаа 10 мянга орчим иргэн, тойргийн хүрээнд Их-Уул, Тэлмэн сумаас гадна Завхан аймгийн хойд бүсийн бусад сум, Архангай, Хөвсгөл аймгийн сумдын нийт 20 гаруй мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. 

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21