10 ХОНОГИЙН ТӨЛӨВ: Уулаараа нойтон цас орж ихэнх нутгаар сэрүүснэ

Ж.Халиун
2025/09/27

2025 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 09 дүгээр сарын 30 болон 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар салхитай, сэрүүснэ.

Хур тунадас: 26-нд говийн бүс нутгаар, 27-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 03-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, бороо, уулаараа нойтон цас орно. 

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 30, 31-н болон 10 дугаар сарын 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхэн буюу 29-нийг хүртэл нийт нутгаар дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 09 дүгээр сарын 30 болон 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.                 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас10 дугаар сарын 01-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30 болон 10 дугаар сарын 01-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 29-нийг хүртэл дулаахан шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, 30-наас бага зэрэг сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-5 градус хүйтэн, бусад хэсгээр -1...+4 градус, өдөртөө +6....+11 градус дулаан байна.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21