Өнөөдөр Солонгосын үндэсний баярын өдөр

Ж.Халиун
2025/10/03

“KOREA NATIONAL DAY” буюу 개천절 — Солонгосын үндэсний баярын өдөр

Өнөөдөр 10-р сарын 3. Энэ өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсад “Тэнгэр нээгдсэн өдөр” буюу 개천절 (Гэчончол) хэмээх Үндэсний баярын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ бол Солонгосын анхны төр улс байгуулагдсан түүхт өдөр бөгөөд тус баяр нь Солонгосын ард түмний эхлэл, үндэсний угсаа гарвалыг бэлгэдсэн онцгой ач холбогдолтой билээ.

Түүхэн үндэс: Танъгүний домог

Энэ баяр нь Солонгосын домогт хаан Танъгүнтэй холбоотой. Танъгүний тухай домог хамгийн анх 1281 онд зохиогдсон “Гурван улсын нөхсөн судар” (삼국유사, Самгук Юса) хэмээх сурвалж бичигт тэмдэглэгдсэн байдаг. Уг домогт өгүүлснээр, тэнгэрийн хүү Хванүнь нь хүмүүн төрөлхтөнд туслан газар дэлхийд бууж ирэхэд, нэгэн баавгай эмэгтэй хүн болж хувиран түүний гэргий болсон байна. Тэднээс төрсөн хүү бол Танъгүн Вангөм бөгөөд тэрээр нийтийн тооллын өмнөх 2333 онд Солонгосын анхны төр улс болох Хуучин Чосөн (고조선, Гочосөн)-ийг байгуулсан хэмээн үздэг.

Танъгүний тоолол

Энэхүү түүхэн тохиолдолд үндэслэн солонгосчууд Танъгүний он тоолол буюу 단기 (Танги) хэмээх тусгай тооллыг хэрэглэж ирсэн. Энэхүү тооллоор 2025 он нь Танъгүний тооллоор 4358 он болж байна.

Үндэсний баярын утга учир

개천절 нь зөвхөн улс байгуулагдсан өдрийг тэмдэглэхээс гадна, Солонгосын ард түмний гарал үүсэл, соёл иргэншлийн эхлэл, мөн үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлдэг баяр юм. Энэ өдөр төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, төрийн далбаа өргөж, үндэсний бахархлаа илэрхийлдэг.

Орчин үеийн тэмдэглэлт байдал

Орчин үед 개천절 нь БНСУ-ын Үндэсний баярын өдөр (국경일, Күкгёнъиль) болохоос гадна, иргэдийн хувьд түүхээ дурсах, үндэсний ухамсраа сэргээх боломж болдог. Улсын хэмжээнд олон нийтийн арга хэмжээ, түүхэн сэдэвт үзэсгэлэн, боловсролын аян, телевизийн тусгай хөтөлбөрүүд зохион байгуулагддаг. Түүнчлэн энэ өдөр амралтын өдөр тул ард иргэд гэр бүлээрээ цуглаж баярын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21