ДАРГА НАР ХУУЛЬ ЗӨРЧИЖ Л БАЙГ УУ?

Admin
2020/07/24
Мэдээллийн дагуу сурвалжлав. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн гарын үсэг бүхий албан бичиг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга нартай холбогдож байна. Тус албаны Захиргааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч О.Дагвадорж гэх этгээд хууль бусаар төрийн албанд томилогдож, уг хууль бус томилгоог тус газрын даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай гаргасан тул тэднийг ажлаас чөлөөлж хариуцлага тооцохыг ТАЗ-ийн мэдэгдэлд дурджээ. О.Дагвадорж нь ажлын хариуцлага алдаж 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрийн албанаас халагдсан байтал түүнийг эрх мэдэл бүхий албан тушаалд томилох шийдвэрийг А.Энхманлай гаргажээ. Хууль бус шийдвэр гаргасан, ТАЗ-өөс өгсөн шаардлагын дагуу албан тушаалтныг чөлөөлөхийг биелүүлээгүй зэрэг үндэслэлээр 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ТАЗ-өөс Хотын даргад А.Энхманлайг ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж хариуг 7 хоногийн дотор хариу өгөхийг сануулжээ. Гэвч хотын дарга уг асуудлыг шийдэлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд О.Дагвадоржийг чөлөөлөх шийдвэрээр хаацайлан хууль зөрчсөн шийдвэр удаа дараа гаргасан А.Энхманлайг авч үлдэхээр болжээ. Хууль зөрчсөн нь ил болоход бусдаар туг тахиад хариуцлагаас мултардаг систем хот дээр ийнхүү ил боллоо. Хариуцлага алдаж төрийн албанаас халагдсан хүнийг өндөр албан тушаалд хууль бусаар томилж, ТАЗ-өөс О.Дагвадоржийг чөлөөлж, ажилд томилсон шийдвэрээ хүчингүй болгохыг шаардсан байхад уг шийдвэрийг үл тоож О.Дагвадоржид ээлжийн амралт, цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжтэй чөлөөг удаа дараа олгож байсан А.Энхманлай ямар ч буруугүй цэвэрхэн үлдэхээр болж байна.   Эх сурвалжийн хэлж байгаагаар Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ТАЗ-өөс өөрт хаяглагдсан мэдэгдлийн дагуу шийдвэр гаргаж А.Энхманлайг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон ч гарын үсэг зуралгүй өнөөдрийг хүрчээ. Энэ хугацаанд А.Энхманлайг, О.Дагвадоржийг чөлөөлж гаргасан алдаагаа засч залруулсан гэх үндэслэлээр албан тушаалд нь үлдээх шийдвэр гаргажээ. Буруутай этгээд хариуцлага үүрэх бус хоорондоо тохироод уучилчихдаг бол Төрийн албаны зөвлөл сүржин мэдэгдэл гаргаад яахав дээ... Төрийн албаны зөвлөлийн мэдэгдлийг зургаар хавсаргав.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 21 цагийн өмнө
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 21 цагийн өмнө
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21