БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсад ажиллаж байна

Ж.Халиун
2025/10/14

БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2025.06.20-нд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, тус улсын хил дээрээс буцсан иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бол БНСУ-ын ХЭҮК-оос Монгол Улс дахь албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол олгож буй эрх зүйн орчин, нөхцөл байдалтай танилцах, санал, туршлага солилцох зорилгоор хүрэлцэн ирээд байна.  

Энэхүү ажлын хэсэгт БНСУ-ын ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дэд дарга, хатагтай Пэк Инэ болон мэргэжилтэн Жон Ынёонг, Ким Жүүхий, Канг Мижеонг нар багтсан бөгөөд өнөөдөр /2025.10.14/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж хамтарсан уулзалт зохион байгууллаа. 

Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монгол Улсад хүрэлцэн ирж хүний эрхийн боловсрол олгож буй үйл явц, эрх зүйн орчинтой биечлэн танилцаж байгаад талархал илэрхийлж, ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг түнш байгууллагуудын хувьд мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан үр дүнтэй уулзалт зохион байгуулахыг хүсэв. Мөн уулзалтад ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга бөгөөд Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тунгалагтамир, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга У.Ундрах, ахлах мэргэжилтэн Ч.Амарбаясгалан болон Хүний эрхийн боловсролын хэлтсийн албан хаагчид оролцов.

ХЭҮК хүний эрхийн боловсролын бодлого, тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийж энэ талаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2007, 2015, 2019 оны илтгэлд тусгаж, албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах тухай санал, зөвлөмжийг Улсын Их Хуралд хүргүүлсэн.

“Монголын Эмнэсти интернэшнл” ТББ-тай хамтран Хүний эрхийн боловсролын симпозиумыг 4 удаа зохион байгуулж байна. Симпозиумын үр дүнд гарсан санал, зөвлөмжийг үндэслэн Засгын газрын хэрэг эрхлэх газар, Боловсролын яам, Хууль зүй дотоод хэргийн яам Сангийн яам, их дээд сургууль, Хуульчдын холбоо зэрэг холбогдох байгууллагуудад Комиссын зөвлөмжийг хүргүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Комисс байгуулагдсан цагаас эхлэн нийслэл, 21 аймгийн төр, хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагч, оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэний нийгмийн байгууллагын гишүүд, иргэд олон нийтийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхэд суурилсан хандлага арга зүйг үйл ажиллагаанд нь төлөвшүүлэх, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор 4650 удаагийн 13304 цагийн сургалтад 259799 оролцогчийг хамруулсан талаар танилцуулсан юм. Мөн оролцогчдын асуултад хариулж, харилцан мэдээлэл солилцлоо.

Хөтөлбөрийн дагуу БНСУ-ын ХЭҮК-ын төлөөлөгчид маргааш Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын судалгааны үнддэсний хүрээлэн, “Монголын Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагатай уулзалт зохион байгуулах юм.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 14 цагийн өмнө
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 17 цагийн өмнө
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр Өчигдөр
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана Өчигдөр
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … Өчигдөр
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталл… 2026/03/25
Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байр… 2026/03/25
Манай улсад 2025 онд нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгд… 2026/03/24
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал… 2026/03/23
Монгол улс БНСУ-тай эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажил… 2026/03/20