“Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ

Ж.Халиун
2025/10/28

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэдийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ.

Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 38,090 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 13,393 нь залилах гэмт хэрэг байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,366 нэгжээр буюу 33.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд залилах гэмт хэргийн 85.1 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Энэ удаад “Мета” компанийн хөндлөнгийн баримт шалгах түншээр ажилладаг “Монголын баримт шалгах төв” энэхүү аяны оролцогчоор ажиллана. Тус төв нь Facebook, Instagram, Threads платформд түгж буй хуурамч мэдээллийг баримтаар шалгаж, үнэлгээ өгснөөр тухайн хуурамч мэдээллийн хандалтыг бууруулан, түгээсэн хэрэглэгч бүрд мэдэгдэл хүргүүлдэг автоматжуулалт ашигладаг. Ингэж хуурамч мэдээлэлд өртсөн хүн бүрд бодит үнэн мэдээллийг хүргэх зохицуулалтаараа цахим орчинд залилангийн шинжтэй оролдлогуудыг бууруулахад чухал хувь нэмрээ оруулах юм.

Өнгөрсөн хугацаанд Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо бусад арилжааны банктай хамтран 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусам нягтал-2”, 2021 онд "Ятгах тусам нягтал-2021", 2022 онд “Unsend–Бүү шилжүүл”, 2023 онд “Цахим зөвлөмж” зэрэг нийт 6 удаагийн аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж ажилласан.

Гэвч иргэдийн ойлголт, мэдлэг хангалтгүй байгаагаас залилан, луйварт өртөж хохирох явдал буурахгүй хэвээр байна. Тухайлбал, залилах гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 42.7 хувьтай байгаа бөгөөд нийт иргэдийн 83 хувь буюу таван хүн тутмын дөрөв нь цахим орчин ашигладаг нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэхэд нөлөөлж байна.

“Дансаа бүү ашиглуул” аяны хүрээнд иргэдийг цахим орчинд санхүүгийн гүйлгээ хийхдээ нэр, хаяг, байгууллагын итгэмжлэл, найдвартай байдлыг сайтар нягтлах, мөн өөрийн банкны дансаа бусдад ашиглуулахгүй байх зэрэг нөлөөллийн арга хэмжээ, бусад ажлыг иргэд, олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21