Гал тогооны хэрэгслийг шийдэгүйн улмаас 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах боломжгүй байна

Ж.Халиун
2025/11/26

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Жетро төвийн баруун талд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг өнгөрсөн долоо хоногт улсын комисс хүлээж авсан. Гэвч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна. Уг асуудлаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тус цэцэрлэгийн барилгын ажил 2021 онд эхэлсэн боловч газрын асуудал, цар тахлын улмаас хэсэг хугацаанд зогсоод байсан юм. Улмаар энэ оны 11 дүгээр сарын 17-нд ашиглалтад орууллаа. Гэвч Боловсролын яамнаас зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг шийдэж өгөөгүйн улмаас өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ хүлээж авч чадаагүй байна. 

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны хуучны дөрвөн давхар байрууд ирээдүйд дахин төлөвлөлтөд орох төлөвтэй. Тиймээс хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудал яригдах учир үүнд бэлтгэж, төлөвлөн энэ цэцэрлэгийг барьсан. Нийслэлийн хэмжээнд энэ онд долоон сургууль, 19 цэцэрлэгийг ашиглалтад оруулаад байна. 240 хүүхдийн ортой энэ цэцэрлэг ашиглалтад орсноор ойр орчмын цэцэрлэгүүдийн ачаалал буурах юм. Гэвч зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг Боловсролын яамнаас шийдэж өгөөгүй байна. Үүнээс үүдэн цэцэрлэг энэ ондоо багтаж үйл ажиллагаа явуулах эсэх нь эргэлзээтэй болж байна. Уг нь Боловсролын яаманд хүсэлтээ наймдугаар сард илгээсэн байсан. Улаанбаатар хотын хэмжээнд шинээр ашиглалтад орж байгаа 12 сургууль, цэцэрлэгт ийм асуудал гарч байна” гэлээ. Мөн тэрбээр үргэлжлүүлэн хүүхдүүдийн сурч боловсрох аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нэгдсэн удирдлагын төвд шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгийн камерыг холбох ажлуудыг хийж байгаа. Ингэснээр хиймэл оюун ухаанаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй тээврийн хэрэгслийг илрүүлдэг шиг сургууль орчим дахь хүүхдэд аюултай нөхцөл байдлыг мөн илрүүлнэ гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 10 цагийн өмнө
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 14 цагийн өмнө
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр Өчигдөр
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана Өчигдөр
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … Өчигдөр
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталл… 2026/03/25
Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байр… 2026/03/25
Манай улсад 2025 онд нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгд… 2026/03/24
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал… 2026/03/23
Монгол улс БНСУ-тай эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажил… 2026/03/20