Х.Нямбаатар: Бидний нэн тэргүүний зорилт бол Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах юм

Ж.Халиун
2025/12/18

НЗДТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжиж буй төслүүд, тэр дундаа нарны эрчим хүчний халаалтын системийн талаар санал солилцлоо.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний төслүүд дутагдалтай байна. Нийслэлийн гэр хороололд 170 гаруй мянган өрх нүүрсэн суурьтай түлш хэрэглэж, өвлийн улиралд 24 цагийн турш шахмал түлш түлдэг.

Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь бидний нэн тэргүүний зорилт юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “2024 онд гэр хорооллын 68 өрхөд нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулж, бүрэн ашиглалтад оруулсан. Сүүлийн хоёр жилд 500 өрхөд суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад Засгийн газрыг дэмжих зорилгоор Нарны эрчим хүчний итгэлцлийн сан байгуулахад бэлэн байгаа.

Ингэснээр 5000 гаруй өрхийг нарны эрчим хүчний халаалтын системд шилжүүлж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах боломжтой. Мөн нарны эрчим хүчний халаалтын байгууламж байгуулахыг дэмжинэ” гэв.

Түүнчлэн хог хаягдлын менежмент болон тойрог эдийн засгийн зарчмуудыг нэгтгэсэн ногоон аж үйлдвэрийн паркийн дизайн, тогтвортой үйлдвэрлэл, нөөцийн үр ашигтай ашиглалтыг дэмжих, хотын үйлчилгээг сайжруулахын тулд дижитал болон өгөгдөлд суурилсан шийдлүүдийг шинжлэх, нэвтрүүлэхэд хамтран ажиллах санал солилцлоо. 

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 23 цагийн өмнө
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 23 цагийн өмнө
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21