Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар хэлэлцлээ

Ж.Халиун
2025/12/19

ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолойг дамжуулах ажлын хэсгийн дарга Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон дэд дарга, Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А. Маркеловыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ОХУ-аас байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх төсөл сүүлийн үед эрчимтэй, тогтвортой хамтын ажиллагааны хэлбэрт шилжиж буйд сэтгэл хангалуун байгааг Монголын тал илэрхийллээ.

Мөн уг төслийн Монгол Улсад үзүүлэх үр өгөөжийг нарийвчлан тодорхойлох шаардлагатайг онцлон тэмдэглээд төслийн санхүү, эдийн засгийн асуудлыг хамтран нарийвчлан тооцох, Засгийн газар хоорондын болон бусад холбогдох гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг боловсруулах явцад талуудын оролцоог тэгш хангах, харилцан ойлголцлыг нэг түвшинд хүргэх, нэгдсэн мэдээллээр хангах зорилгоор Орос–Монгол–Хятадын гурван талт хамтарсан ажлын хэсэг байгуулах саналтай байгаагаа Тэргүүн Шадар сайд онцлов.

Оросын талаас уг төсөлд хамаарах татварын боломжит хөнгөлөлт, чөлөөлөлт, Монголын түншүүдийн оролцооны хэлбэр, төсөлд оруулсан хөрөнгийн өгөөж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн зарчмууд, гурван талт уулзалт зохион байгуулах асуудал, Монгол Улсад “Газпром” НХН-ийн боловсруулсан хийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэтийн төлөв болон бусад холбогдох мэдээллийг танилцуулсан юм.

Уулзалт нь харилцан ойлголцлыг бэхжүүлж, цаашдын ажлуудын талаар нэгдсэн байр суурьт хүрэх чухал ач холбогдолтойг талууд онцлоод хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мэдээлэл солилцоог тогтмолжуулах замаар төслийг шат дараатай урагшлуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталл… 2026/03/25
Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байр… 2026/03/25
Манай улсад 2025 онд нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгд… 2026/03/24
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал… 2026/03/23
Монгол улс БНСУ-тай эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажил… 2026/03/20