П.Наранбаяр: Багшийн үндсэн цалин 2 сая 226 мянган төгрөг болж өсөж байна

Ж.Халиун
2026/01/29

Засгийн газрын худалдаанаас гарсан шийдвэрийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. Тэрээр,  "Энэ удаагийн цалингийн нэмэгдэл зөвхөн багш нарт бус, сургууль цэцэрлэгт ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнуудыг бүгдийг нь хамруулж байгаа гэдгийг онцолъё. Мөн Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан гэрээ болон нэмэлт хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа гэдгийг тодруулж хэлмээр байна. Нэгдүгээр сар бол онцлогтой сар. Учир нь төрийн сангийн үйл ажиллагаа сарын дундуур нээгддэг тул цалин бөөнөөр буух процесс энэ хугацаанд явагддаг. Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдэж байна.

Тухайлбал, 2025 оны нэгдүгээр сард ерөнхий боловсролын багшийн үндсэн цалин нэмэгдэл огт ороогүйгээр 1 сая 484 мянган төгрөг байсан бол 2026 оны нэгдүгээр сар гэхэд 2 сая 226 мянган төгрөг болж өсөж байна. Энэ нь яг 50 хувийн нэмэгдэл юм. Мөн сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 1 сая 559 мянгаас 2 сая 338.5 мянган төгрөг болж нэмэгдэж байна.

Энэ өсөлт бол бодитой бөгөөд шууд үндсэн цалин дээр орж ирж байгаа нэмэгдэл. Тийм учраас цалин өсөөгүй гэх мэдээлэл бодит байдалд нийцэхгүй.  Цалин нэмэгдэхтэй холбоотойгоор нэмэгдэл хөлсний асуудал мөн яригдаж байна. Бид Хөдөлмөрийн яам, Сангийн яам, үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байгаа гол зарчим бол олон төрлийн нэмэгдэл бус, харин үндсэн цалин өөрөө багшийн амьдралын баталгаа болох ёстой гэсэн бодлого юм. 

Өнөөдрийн байдлаар үндсэн цалин бага, харин нэмэгдлийн төрөл олон буюу 10 орчим байдаг. Үндсэн цалин, нэмэгдлийн харьцаа бараг 50:50 болсон. Гэтэл нэмэгдэл гэдэг нь гүйцэтгэлийн үнэлгээ, туршлага, ажилласан жил, ажиллаж буй газар, мэргэжлийн зэрэг зэргээс хамаарч өөр өөр байдаг. Жишээлбэл, шинэ багш нар нэмэгдэлгүй байдаг тул нийслэлд ажилд орж буй залуу багшийн үндсэн цалин шууд 2 сая 226 мянган төгрөг болж өсөж байгаа нь энэ шинэчлэлийн хамгийн чухал үр дүн юм. Нэмэгдэлд олон жилийн нэмэгдэл (20 хүртэл хувь), мэргэжлийн зэрэг (заах аргач, тэргүүлэх, зөвлөх), ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл (20–40 хувь) зэрэг ордог. Орон нутгийн нэмэгдэл нь өмнөх жилийн хэмжээгээрээ хэвээр үргэлжилнэ. Буурсан зүйл огт байхгүй. Мөн илүү цагийн хөлс, анги даалт, кабинетын нөхөн төлбөр, унаа хоолны мөнгө зэрэг нэмэгдэл хөлсүүд дунджаар 100-107 мянган төгрөгөөр олгогдож ирсэн.

Цаашдаа бид үндсэн цалинг зоригтой өсгөх бодлого барина. Арваннэгдүгээр сар гэхэд үндсэн цалин 2.8 сая төгрөгт хүрэх ёстой.  Манай зорилго бол үндсэн цалин 70 хувь, нэмэгдэл 30 хувь байх бүтэц рүү шилжих явдал юм. Ялангуяа залуу багш нар эхний таван жил нэмэгдэлгүй байдаг тул үндсэн цалин бага байвал багшлахаас татагалзах нөхцөл үүсдэг. Одоогоор тав дахь жилдээ явж буй багш нар нийт багш нарын 60 хувийг эзэлж байгаа нь үүнийг илтгэнэ. Энэ удаагийн цалингийн шинэчлэл нь орлого багатай багш нартаа илүү ээлтэй, бодит өсөлт авчирсан шинэчлэл юм. Нийт төсөвт ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, насан туршийн боловсролын салбарт зориулж 618 тэрбум төгрөгийн нэмэлт төсөв тусгагдсан.

Цаашдаа бид багшийн ачааллыг бууруулах, хэрэггүй тайлан бичиг цаасны дарамтыг багасгах бодлого барина. Ур чадварын нэмэгдлийг цаашид олгох боловч журмыг нь нарийвчлан тогтооно. Өнөөдөр зарлагдаж байгаа эдгээр тоонууд нь бүгд татварын өмнөх бодит дүн гэдгийг мөн хэлэх хэрэгтэй" гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 7 цагийн өмнө
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 10 цагийн өмнө
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр Өчигдөр
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана Өчигдөр
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … Өчигдөр
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталл… 2026/03/25
Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байр… 2026/03/25
Манай улсад 2025 онд нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгд… 2026/03/24
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал… 2026/03/23
Монгол улс БНСУ-тай эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажил… 2026/03/20