Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ

Ж.Халиун
Өчигдөр

“Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний “Зорилтот 5000 өрхийн гишүүдийн амьжиргааг дэмжих, хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай” асуудлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан бүс, орон нутгийн онцлог, хөгжлийн бодлоготой уялдуулан харьяа нутаг дэвсгэрийн хүн ам, өрхийн ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад үүрэг болгох чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар тогтлоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 онд “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ядуурлын түвшингээс доогуур орлоготой өрх, иргэний амьжиргааны нөхцөл байдал, боломжид тохирсон ажилгүйдлийг бууруулах, амьжиргааг дэмжихэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, 5000 өрхийг хамруулах юм. 

Улсын төсвөөр 2026 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг гуравдугаар сарын 15-наас өмнө зарлана

Төрийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг 2026 оны гуравдугаар сарын 15-ны дотор бүрэн зарлаж, дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулж дуусгахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, худалдан авах ажиллагааны явцад тогтмол хяналт тавьж, явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд Т.Доржхандад үүрэг болголоо.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д 2026 онд шинээр хэрэгжүүлэх 3,534.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 296 төсөл, арга хэмжээ тусгагджээ.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 21 цагийн өмнө
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 22 цагийн өмнө
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21