Солонгост сургууль төгсөгчдийн холбоо Удирдлагын академитай хамтран ажиллах санал солилцлоо

Ж.Халиун
2026/03/13

Солонгост сургууль төгсөгчдийн холбоо (MAGIKO) болон Удирдлагын академи нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон талт, иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, мөн боловсрол, судалгаа, хүний нөөцийн хөгжил, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
• Төрийн болон хувийн хэвшлийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар, форум, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах
• Судалгаа шинжилгээ, бодлогын зөвлөмж боловсруулах чиглэлээр хамтарсан судалгааны ажил хэрэгжүүлэх
• БНСУ болон бусад улс оронтой хамтарсан туршлага судлах айлчлал, солилцооны хөтөлбөр зохион байгуулах
• Залуучууд, төрийн албан хаагчдын манлайлал, мэргэшлийг дээшлүүлэх чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх
• Олон улсын байгууллага, их дээд сургуулиудтай гурвалсан хамтын ажиллагааг хөгжүүлэх
• Эрдэм шинжилгээний хурал, чуулган, бизнес-академик хамтын ажиллагааны нэгдсэн платформ бүрдүүлэх

Цаашид талууд хамтын ажиллагааг шат дараатай өргөжүүлж, мэдлэг, туршлага солилцох, хүний нөөцийг бэлтгэх, институц хоорондын түншлэлийг бэхжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаар болов.

Удирдлагын академи нь Монгол Улсын төрийн албан хаагчид, удирдах түвшний менежерүүдийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн сургалт-судалгааны байгууллага юм. Тус академи нь төрийн удирдлага, бодлого төлөвлөлт, манлайлал, хүний нөөцийн менежмент, олон нийтийн засаглалын чиглэлээр сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд төрийн албаны чадавхыг бэхжүүлэх, шинэчлэл, инновацыг дэмжих, олон улсын байгууллага, гадаадын их дээд сургууль, сургалтын төвүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор төрөл бүрийн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 21 цагийн өмнө
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 22 цагийн өмнө
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21