УБ-Өмнөговийн чиглэлд анхны тусламжийн цэг ажиллаж эхэлжээ

Admin
8 цагийн өмнө
Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд Төв  аймгийн ногоон Довын даваа, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Луус, Хулд сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумд дахь замын хажуугийн үйлчилгээний газрууд болон Төв, Дундговь, Өмнөговь аймгийн авто замд  байрлах цагдаагийн хяналтын 5 цэгийг   түшиглэн  “Анхны тусламж”-ийн цэг байгуулжээ. Энэ ажлын хүрээнд  олон нийтэд анхны тусламжийн мэдлэг олгох сургалтанд тухайн хэсэгт ажиллаж буй цагдаагийн албан хаагч, Авто зам засвар арчлалтын компанийн, Төлбөр хураах цэгийн албан хаагч, ажилчид, иргэд зэрэг нийт 198 хүнийг хамруулж,  осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэмтсэн үед үзүүлэх анхан шатны тусламжийг хэрхэн зөв хийх талаарх гарын авлагаар хангажээ. Уг ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас Эрүүл мэндийн яам, Тээврийн цагдаагийн алба, , Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор батлагдсан “Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд явуулжээ. Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 500 гаруй хүн зам, тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна. Зам тээврийн ослоор амиа алдсан хүний 70 орчим хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн олон улсын судалгаа байдаг. Тиймээс ч хөдөө орон нутаг зам дагуу анхны тусламжийн төв байх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Цаашид ч нэмэгдүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай байгааг холбогдох хүмүүс онцолж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 21 цагийн өмнө
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 21 цагийн өмнө
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21