Л.Энх-Амгалан: Ирэх 9 дүгээр сарын 1-нээс сургуулийн орчинд гар утас ашиглахыг хориглоно

Ж.Халиун
2026/05/14

Боловсролын сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Тэрээр "Бид сэтгэлзүйч нараа бэлдчихсэн. Төрийн өмчит 700 сургуулиас 600 орчим сургууль сэтгэлзүйчээ бэлдчихсэн.

Эрүүл мэндийн хичээл нэгдүгээр ангиас орно. Бид аль болох хичээлийн тоог цөөрүүлэх гээд байгаа. Бага ангид үзэж байгаа хичээлийн тоог цөөрүүлэх, гэрийн даалгавар хийх хугацааг богиносгох ажлыг ирэх намраас хийнэ.

Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бид гаргаж ирж байна. Энэ бол нэг, тав, ес, 12 дугаар ангид нь сургуульд суурилсан эрүүл мэндийн эрт илрүүлэг хийе гэж байгаа юм.

Нэгдүгээр ангийн хүүхдийн хэл ярианы хөгжил маш муу байна гэж судалгаагаар гарлаа. Цэцэрлэг дээр 10 хүүхдийн долоо нь хэл ярианы чадвар хөгжөөгүй байна гэх судалгаа гарлаа. Цэцэрлэгүүдэд хэл засалч ажиллуулах зайлшгүй шаардлага гарч байна. Энэ намраас цэцэрлэгүүд дээр хэл зүйч ажиллуулна. Нэгдүгээр ангид элсэн орж ирж байгаа хүүхэд 3500 ярианы үгийн сантай байх ёстой байтал дөнгөж 1000 үгтэй л байна. Хэл яриа муу, ярьснаа, уншсанаа ойлгож чадахгүй байна. Англи хэл гэхээс илүү эх хэлээр нь зөв сайн сургах хэрэгтэй байна. Монгол хэлний хичээл маш сонирхолгүй болчихсон байна. Тиймээс хүүхдүүдийг сурах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор нэг, хоёрдугаар ангийн сурах бичгийг маш сонирхолтой болгож байгаа. Энэ намраас хэрэглэнэ. Хүүхдүүдтэйгээ эцэг эхчүүд маш сайн яримаар байна.

Ирэх долоо хоногт Боловсролын зээлийн сангийн өөрчлөлтүүдийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

Малчдын хүүхдийг 10 нас хүртэл нь сонголт өгье гэж байгаа. Гэхдээ зургаан настайгаасаа эхэлж сургуульдаа хамрагдана. Аав ээжтэйгээ 10 нас хүртэл байна гэвэл холимог сургалтын аргаар явна. Энэ системийг намраас туршиж үзнэ. Малчдын 130 гаруй мянган хүүхэд байна. Үүнээс бага ангид 40000 хүүхэд байна. 20000 нь дотуур байранд амьдарч байна. Зургаа, долоон настай хүүхдүүд дотуур байранд байна гэхээр арай багадаад байна.

Есдүгээр сарын 1-нээс фэйсбүүк хэрэглээг хална. Сургуулийн орчинд гар утас ашиглахыг хориглоно. Фэйсбүүкээр гэрийн даалгавар өгөхгүй" гэв.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 20 цагийн өмнө
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 20 цагийн өмнө
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21