Францад 4 долоо хоногийн хатуу хөл хорио тогтоожээ

Admin
2020/11/12
Өнөөдөр/2020.11.12/ өглөөний 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг манайд анх удаа авагдаж байгаа арга хэмжээ бөгөөд хөл хорионы дэглэмийн үед иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа юм. Дэлхийн бусад улс орнуудад ч тодорхой хөл хориог тогтоож ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар д элхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 50 сая давж, халдварын нийт тохиолдлын дөрөвний нэг нь сүүлийн 30 хоногт бүртгэгджээд байгаа юм. Энэ оны 10 дугаар сард халдвар хамгийн их тархсан байна. Тодруулбал, АНУ өдөрт халдварын 100 мянгаас дээш тохиолдол бүртгэгдсэн анхны улс болж, Европын орнуудын халдвар авсан хүний тоо огцом нэмэгдлээ.  “COVID-19” халдварын хоёр дахь давлагаа Европын эрүүл мэндийн тогтолцооны хувьд шалгуур болж байгаа бөгөөд Герман, Франц, Их Британийн эрх баригчид гэрээсээ гарахгүй байхыг дахин үүрэг болгоод байна. Гадаад улс оронд сурч, ажиллаж амьдарч байгаа Монголчууд тухайн улс оронд нь корона вирусээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар бичсэн мэдээллийг хүргэе. АНУ: Үйлчилгээний газруудад 2 метр зай барих, маскаа зүүх нь стандарт болжээ. Цахилгаан шатанд суух хүний тоог хүртэл зааж өгчээ. Маскаа зүүж, гараа сайн угаах, халуун хоол идэж, сайтар унтаж амарч дархлаагаа дэмжихийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байгаа бөгөөд онцын шаардлаггүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ. Сургууль цэцэрлэгүүд бүгд хаасан ч онлайн хичээл явагдаж байна.  Иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдаж болох бөгөөд эерэг гарвал 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлана. Муж болгон харилцан адилгүй арга хэмжээ авч байгаа бөгөөд Лос Анжелест 6 дугаар сарыг хүртэл гэрээсээ гарахгүй байх хатуу хөл хорио тогтоож байсан. Унгар: 20:00 – 05:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, бүх бар рестароны үйл ажиллагааг зогсоосон байна. Сургуулиуд онлайнаар хичээллэж байгаа бөгөөд бүх нийтийг маскаа зүүж, гараа угаахыг зөвлөжээ. Франц: Дөрвөн долоо хоногийн хатуу хөл хорио тогтоож, 21:00 – 06:00 хүртэл зорчих хөдөлгөөнийг хоригложээ. Бусад цагт ажлаас бусад шалтгаанаар гэрээсээ 1 километрт нэг цагийн хугацаанд тусгай хуудас бөглөж гарна. Журмыг зөрчсөн тохиолдолд 135- 3600 евро хүртэлх торгууль болон 6 сарын хорих ялаар шйитгэнэ. Бельги: Шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа бөгөөд хүн амынх нь дийлэнхи нь гэрээсээ ажиллаж, сур байна. БНСУ: Маск зүүх, зай барих, гар ариутгал, халуун хэмжилт алхам тутамд хийгдэж байна. Мөн шинэ тохиолдол илрэх бүрт иргэдийн гар утсанд мэдээлэл илгээж сэрэмжлүүлж ажиллаж байна. Сингапур: Маск зүүх, Trace tohether апплейкешний тусламжтайгаар иргэдийн орсон гарсан бүх газрыг бүртгэлжүүлж, 5-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглосон хэвээр байна. Бүх үйлчилгээний газрууд 22:30 минутад хаалгаа барьж байна. Эквадор: Маскаа зүүх, 1.5 метрийн хоорондын зай барих, бүх газрууд халуун хэмжиж, гар ариутгах, бүх нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байх. Сургуулийн хичээл онлайнаар явагдаж байна.

Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… 4 цагийн өмнө
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ Өчигдөр
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … Өчигдөр
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталл… 2026/03/25