БНСУ-аас эх орондоо буцах хүсэлтэй 12 иргэн өлсгөлөн зарлажээ

Admin
2020/12/23
Өмнөд Солонгосын цагаачлалын албаны түр хорих байранд хоригдож байгаа Монгол улсын 12 иргэн өлсгөлөн зарласан байна. Тэднийн нэг нь 2 сартай жирэмсэн эмэгтэй бөгөөд жирэмсний хордлоготой, эрүүл мэндийн байдал хүндэрсэн талаар Хүний эрхийн үндэсний комисст гомдол ирүүлжээ. Тус улсад манай улсын олон тооны иргэд амьдардаг бөгөөд өнөөдрийн байдлаар 4000 гаруй иргэн эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлээд байна. Гэвч тус улсруу 11 дүгээр сард хийгдэхээр төлөвлөгдсөн зургаан нислэгээс тавыг нь цуцлах шийдвэрийг ЗГ-аас гаргасан.  Монгол улсад бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор гаргасан ЗГ-ын уг шийдвэрийг ХЭҮК-оос зохисгүй, шударга бус шийдвэр гэж үзжээ. Энэ дагуу ХЭҮК-оос Улсын онцгой комисст шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад, -Иргэдээ гадаад улсаас шуурхай татан авах, ялангуяа БНСУ-д яаралтай нислэг үйлдүүлэх; -Гадаад улсаас иргэдээ шуурхай татан авах иж бүрэн төлөвлөгөөг холбогдох салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой боловсруулж, хэрэгжүүлэх, -Цар тахлын улмаас гадаад улсад хүнд нөхцөлд орсон иргэнээ хамгаалах, мэдээллээр хангах чиглэлийг Монгол Улсын элчин сайдын яамд, консулын газруудад бичгээр хүргүүлэх; -Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэг цуцлагдсаны улмаас санхүүгийн нэмэлт эрсдэл хүлээсэн хүмүүсийн хохирлыг төрөөс нөхөн төлөх зэргийг тусгажээ. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоолыг баталсантай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сард төлөвлөсөн 10 удаагийн тусгай үүргийн нислэгээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн 5, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн 1, Токио-Улаанбаатар чиглэлийн 1 нийт 7 удаагийн нислэгийг цуцалж, 12 дугаар сарын 16-ны өдөр Франкфурт-Улаанбаатар, 12 дугаар сарын 20-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зохион байгуулж, мөн энэ сарын 25-ны өдөр төлөвлөсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг дахин цуцлаад байгаа юм. Эх сурвалж: ХЭҮК

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21