"Монполимет" компанийн Монгол банкинд барагдуулах авлагын баримт

Admin
2021/04/22
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оноос эхлэн “Монполимет” компаний үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав Монголбанкинд төлөх ёстой байсан 10 тэрбум төгрөгөө эрсдэлийн сангаас төлүүлж, хүчингүй болгуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Өөрөөр хэлбэл, өөрийн төлөх ёстой 10,6 тэрбум төгрөгийг нас барсан иргэдийн зээлийг хаадаг Эрсдэлийн сангаас гаргасан мөн Гаалийн ерөнхий газар ГЕГ-т төлөх ёстой 33 тэрбумаа төлөлгүй өдийг хүргэсэн гэсэн мэдээлэл ч цацагдсан байдаг. Энэ талаарх баримтыг анх сэтгүүлч Н.Өнөрцэцэг олон нийтэд мэдээлж байсан бөгөөд “Монполимет” компаний үүсгэн байгуулагч Ц.Гарамжав “тус сэтгүүлч баримтаа сайн нягтлалгүйгээр хүний нэр хүндэд халдсан” хэмээн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхэд өгсөн юм. Одоо ч тус гомдол шүүхээр шийдэгдээгүй байгаа бөгөөд шүүх хурал нь 10 гаруй удаа хойшлогдоод буй. Харин энэ сарын 19-нд “Улаан бал” нэвтрүүлэгт “Монполимет” компаний үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав орсон дугаар цацагдсаны дараа олон нийтийн дунд багагүй талцал, хэлэлцээн үүсээд байгаа юм. Учир нь тэрээр тус нэвтрүүлэгт оролцох үеэрээ дээрх асуудлыг анх олон нийтэд мэдээлсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэд хэдэн баримтаар няцаасан бөгөөд Монголбанкнаас 10 тэрбум төгрөг зээлж авч байгаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Харин үүний дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэд хэдэн баримт гаргажээ. Тодруулбал, 2008 онд “Монполимет” компани Монголбанкинд арилжаанаас үүссэн 10 гаруй тэрбумын авлагатай байгааг хүлээн зөвшөөрсөн баримт болон, Монголбанкинд Ц.Гарамжавын компаниас 10 тэрбум төгрөгний төлбөрийг барагдуулах үүрэгтэй байгаа гэсэн цагдаагийн мэдүүлгийг тус тус гарган тавьжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21