Р.Амаржаргал: Шударга сонгууль болсон бол С.Эрдэнээс өөр хүн тодрох ёстой байсан

Admin
2021/05/02
Монгол Улсын ерөнхийлөгчөд АН-аас нэр дэвшигчдийн сунгаанд М.Тулгатын тэргүүлж буй АН-аас таван нэр дэвшигч өрсөлдсөн. Сунгааг цахимаар явуулсан бөгөөд нийт 142992 гишүүний 75879 гишүүн оролцож, ирц 53,07 хувьтай байжээ.  Цахим сонгууль өчигдөр/2021.05.01/ 09:00-22:00 цаг хүртэл үргэлжилж,  сунгаанд оролцсон УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ 1953,5 УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал 1826,3 УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 1719,43 АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Л.Гүндалай 1463,92 УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат 637,29 оноо тус тус авч С.Эрдэнэ АН-аас Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон юм. Тэгвэл өнөөдөр нэр дэвшигчдийн зүгээс шударга бус сунгаа болсон талаар мэдэгдэж эхэллээ. Тухайлбал, нэр дэвшигч Р.Амаржаргал шударга сонгууль болсон бол С.Эрдэнээс өөр хүн тодрох ёстой байсан гэж мэдэгдээд байна. Түүний мэдэгдлийг эхээр нь хүргэж байна. МЭДЭГДЭЛ Ардчилсан Намын шударга, үнэт зүйлстэй гишүүд ээ, АН-ын дотоод сунгаа шударга болно гэдэгт намайг даган мөн итгэж, цахим санал хураалтанд идэхтэй оролцож дэмжсэн та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд миний бие муу нэр нь хусавч арилахгүй этгээдийн башир аргад өртөж, Ардчилсан намын олон мянган шударга гишүүдийнхээ урмыг хугалсандаа тун харамсан хүлцэл өчье. Энэхүү дотоод сунгааны дүнг яаж ч бодсон хүлээн зөвшөөрөх аргагүй. Үнэнээр, зөв шударга сонгууль болсон бол С.Эрдэнэ-ээс өөр хүн л тодрох ёстой байсан. Одоо муу нуухаар сайн илчлэн нэг талдаа гарцгаая. Ардчилсан намд үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг сайн муугаараа ялгарах боломж гэж үзэж байна. Ардчилсан Намыг хувь хүний эрх, эрх чөлөө, бизнесийг дэмждэг жинхэнэ баруун төвийн нам болгон шинэчлэх, элдэв популистууд, зүүнтнүүд, луйварчид, завшаанчид зэргээс бүрмөсөн салж, нэг талдаа гарах боломж гэж дүгнэж байна. Өлзий хутагийн цог бадран, сайн үйлс дэлгэрэх болтугай. Р.Амаржаргал 2021-05-02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 21 цагийн өмнө
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 21 цагийн өмнө
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21