ХЭҮК: Өлсгөлөн зарлаж буй гишүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах шаардлагыг ЦЕГ-т хүргүүллээ

Admin
8 цагийн өмнө
УИХ дахь АН-ын гишүүдийн өлсгөлөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  О.Цогтгэрэлийн талын АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг СЕХ хүлээн авахаас татгалзсаны дараа гишүүд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм. /2021.05.05/ Өлсгөлөн зарласан гишүүд Сүхбаатарын талбайд хоносон бөгөөд доороо дэвсэх эсгий, мод зэргийг нь цагдаагийн алба хаагчид булаасан үйл явдал болсон. Харин өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдтэй уулзаж, нөхцөл байдалд хяналт тавин ажилласан байна. Комиссын гишүүд өлсгөлөн зарлаж буй гишүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах хүрээнд хэд хэдэн шаардлагыг Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлжээ. Шаардлагад, өлсгөлөн зарлаж буй иргэдийн дулаан хуурай, дэвсгэр хучлага, хувцас, салхины хаалтаар хангах, бие засах, халуун ус уух боломжийг нэн даруй бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж авах боломжоор хангах зэрэг асуудлыг тусгажээ. Өлсгөлөн зарлах үйл явц яг одоо төв талбайд үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, "Шударга бусын хонгилын түлхүүр нь үзэл сурталжсан нэг нам, эрх мэдэлжсэн нэг нам, бяр нь аагисан нэг намын гарт очиж байна. Тэр дотроо намын даргынх нь гарт очиж байна. Ерөнхий сайд болсон нөхөрт мэдэл байгаа үгүйд би эргэлзэж байгаа. Асуудлын цаад углуурга нь Монголын нийгэм дэндүү шударга бус болж буйд байгаа юм. У.Хүрэлсүхийг нам дотроо МАНАН-тай үзэхэд нь би дэмжиж байсан. Гэтэл 100 жилийнхээ ойгоор Ерөнхийлөгчтэй болно гээд нэг нь хэлсэн шиг байгаа юм. Түүний хойноос улс орныг самарч байна. Шударгаар өрсөлдөөд Ерөнхийлөгч болбол болно шүү дээ. Гэтэл МАХН-тай нэгдээд, Ерөнхийлөгчөө муриад, ганц амьтай нам Ардчилсан намаа ийм байдалд хүргэсэн" гэж байр сууриа илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 21 цагийн өмнө
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 21 цагийн өмнө
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21