Төрийн банк “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” олгож байна

Admin
2021/05/14
ТӨРИЙН БАНК “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ХҮРЭЭНД “ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ”-Г ОЛГОЖ БАЙНА КОВИД-19 цар тахлын эдийн засагт учруулах сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгаа сэргээх, идэвхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Тус төлөвлөгөөнд ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэгчдээ дэмжихэд зориулсан Ажлын байрыг дэмжих зээл, иргэдийг орон сууцжуулах улмаар барилгын салбарыг дэмжих зорилготой Орон сууцны ипотекийн зээл, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зориулалтаар Хөдөө аж ахуйг дэмжих зээл буюу Ноолуур бэлтгэлийн, Хаврын тариалалтын, Малчдыг дэмжих зээлүүд, жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор Монголбанкны репо санхүүжилттэй зээлийг олгохоор тусгасан бөгөөд өнөөдрийн байдлаар Төрийн банк 3,597 харилцагчид 150.1 тэрбум төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”, 265 харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн “Орон сууцны ипотекийн зээл”-ийг олгоод байна. Мөн Төрийн банк нь өнгөрсөн 7 хоногоос дээрх төлөвлөгөөнд багтсан “Хөдөө Аж Ахуйг дэмжих зээл”-ийг олгож эхэлсэн. Тус зээл нь малчдын үйл ажиллагааг дэмжих, цаг үеийн эрэлт хэрэгцээ бүхий хаврын тариалалт болон ноолуурын бэлтгэлийн зориулалттай, жилийн 3 хувийн хүүтэй, 1-3 жилийн хугацаатай, нийт 500 тэрбум төгрөгийн хэмжээтэй бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрээр олгогдох зээлүүд юм. Малчдыг дэмжих зээлийг 36 хүртэл сарын хугацаатай авах боломжтой бол Ноолуур бэлтгэлийн зээл, Хаврын тариалалтын зээлийг 12 хүртэл сарын хугацаатай авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү! Малчдыг дэмжих зээл https://www.statebank.mn/product/1131 Ноолуур бэлтгэлийн зээл https://www.statebank.mn/product/1127 Хаврын тариалалтын зээл https://www.statebank.mn/product/772

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21