"ФОТО АРТ" ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН АНХНЫ ТӨГСӨГЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

Admin
2021/06/10
Монголд гэрэл зургийн чиглэлээр мэргэжлийн дээд боловсрол эзэмших боломжийг Дүрслэх Урлагийн Академи, Монгол дахь Гёте-Институт бий болголоо. Шинээр үүсгэн байгуулагдсан уг ДУА-ийн Креатив Фото Лаб нь бакалавр болон магистрын төвшний сургалтаа амжилттай хэрэгжүүлэн анхны төгсөлтөө үдэж, олон үзэсгэлэн, төслүүдийг зохион байгуулж байна. Д.Амгалангийн нэрэмжит "Дүрслэх Урлагийн Академи"-ийн Креатив Фото Лаб нь "Goethe-Institut Mongolei"-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан юм. Ийнхүү Монголд анхны  "Фото арт" мэргэжлийн магистрын диплом хамгаалж буй гэрэл зурагчин Т.Алтанзагас болон Э.Сүндэръяа нарын бүтээл болон, 2020-2021 онд зохион байгуулагдсан гэрэл зургийн уралдаанд түрүүлсэн ба шагналт байр эзэлсэн оюутан уран бүтээлчдийн нийт 34 гэрэл зургийн бүтээлийг дэлгэжээ. Монголд гэрэл зургийн ач холбогдол улам бүр нэмэгдэж, үзэгчдийн гэрэл зурагтай харьцах харилцаа ч мөн өөрчлөгдөж байна. Залуучууд өөрсдийгөө илэрхийлэх урлагийн арга хэлбэр, хэллэгийг эрэлхийлж, түүнийгээ олон удаагийн эрэл хайгуул, туршилт, алдаа оноон дээр үндэслэн өөрийн гэсэн дуу хоолойгоо бий болгодог. ДУА-гийн Фото-Арт мэргэжлийн анхны төгсөгчид болох: Магистр Т.Алтанзагасын дипломын уран бүтээл нь “Хөрөг зураг ба зурагчны бүтээлч илэрхийлэл” сэдвээр, Магистр Э.Сүндэръяа нь “Монголын нүүдэлчин соёлыг натюрморт гэрэл зургаар илэрхийлэх нь” сэдвээр тус тус хамгаалсан бүтээлүүд тавигдсан байна. NOWADAYS буюу ӨНӨӨ ҮЕ үзэсгэлэн Магистр Т.Алтанзагасын бүтээлээс:   Магистр Э.Сүндэръяагийн бүтээлээс: Мөн уг үзэсгэлэнд 2020-2021 онд зохиогдсон гэрэл зургийн олон улсын болон, Монголд зохиогдсон гэрэл зургийн уралдаанаас шагналт байр эзэлсэн оюутан Б.Бат-Оргил ЮНЕСКО-с зохион байгуулсан "Соёлын илэрхийлэл ба урлагийн эрх чөлөө" гэрэл зургийн уралдааны 1-р байрын шагнал, Э.Есүнгэ UN MIGRATION буюу “Шилжин суурьшигчид” гэрэл зургийн урадлаанд “NoMad” баримтат гэрэл зургийн цувралаар тэргүүн байрын шагнал, М.Намуун ДУА болон Монгол арт галерей хамтран зохион байгуулсан "Шилдэг бүтээл" уралдаанд “Ихэр оршихуй” цуврал гэрэл зургаар 1-р байрын шагнал хүртсэн бүтээлүүд олон нийтийн хүртээл болж байна. Б.Бат-Оргил - "Соёлын илэрхийлэл ба урлагийн эрх чөлөө": "Өнөө үе" үзэсгэлэн 2021 оны 06 сарын 04-өөс 06 сарын 18-ны хооронд Bluemon center- ийн 1 давхарт байрлах Norphei art gallery-д болж байна. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн хүрэлцэн ирж энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхоорой.

Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… 1 цагийн өмнө
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ Өчигдөр
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … Өчигдөр
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталл… 2026/03/25