Халдварын тархалтыг хумихад төр, иргэн, аж ахуйн нэгжийн хамтын хичээл зүтгэл шаардлагатай байна

Admin
2021/06/22
Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан бүх төрлийн баар, ресторан, кофе шопын танхимын үйлчилгээг хязгаарлаж, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хаахаар болсон билээ. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран худалдаа үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, бэлтгэл хангуулах, зөвлөн туслах зорилгоор хяналт, шалгалт хийж байгаа юм. Тэгвэл зургадугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд дээрх байгууллагуудын 2149 албан хаагч гурван ээлжээр ажиллан, 3725 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд шалгалт хийжээ. Шалгалтаар нийт 1544 зөрчил илрүүлэн, 52.2 хувийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах арга хэмжээг авсан байна. Тухайлбал, энэ сарын 19-нд Налайх дүүргийн 6 дугаар хороонд харьяалах Тэрэлж орчмын амралт, жуулчны баазуудад шалгалт хийлээ. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд амрагчдыг түр хүлээн авахгүй гэдгээ илэрхийлэн зарлал, мэдээллийг наасан байв. Шалгалтаар ажилласан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар амралт, жуулчны баазуудад усны шинжилгээг заавал хийлгэх, амрагч хүлээн авах байр сууцны ариун цэврийг сахих, цагаан хэрэглэл, ор, гудсыг сайтар угааж, ариутган, мэргэжлийн байгууллагуудаар халдваргүйжүүлэлт хийлгэхийг зөвлөлөө. Амралт, жуулчны баазууд УОК, НОК-оос гаргасан шийдвэрийг даган үйл ажиллагаагаа зогсоосон ч иргэд олноороо салхинд гарч, ил задгай хог хаях, байгальд шинэ замын мөр гарган, зүлэг ногоог бохирдуулж байгаа нь хариуцлагагүй үйлдэл болж байгааг Налайх дүүргийн 6 дугаар  хорооны Засаг дарга Ц.Болд хэлэв. Коронавируст халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад төрийн байгууллагуудын хичээл зүтгэлээс гадна иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хариуцлага зайлшгүй шаардлагатай байгааг албаныхан энэ үеэр хэлж байлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21