Д.Сумъяабазар: Бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгох ёсгүй

Admin
2021/08/17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар наймдугаар сарын 3-нд болсон НОК-ын хурлаар “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж, эхнээсээ үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Харин Баянгол дүүргийн 1000 машины зогсоолд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодорхой хариу өгөөгүйн улмаас хугацаа алдаж, ногоочдыг бухимдуулсан. Иймээс өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан тус байршилд ажиллаж, иргэд, ногоочидтой уулзлаа. 1000 машины зогсоол дээр ногоо худалдаалах 160 гаруй лангуу байгуулснаас орох хэсгийн лангуунууд эзэнтэй болсон тул ногоочид бусад сул байршлыг голж, хоорондоо булаацалдсанаар тэдний дунд маргаан дэгдээд байгаа аж. Хотын дарга уг асуудлыг яаралтай шийдэж, ашигтай байрлалыг нэг хүнд дангаар нь олгохгүй байх, ногоочид, худалдаачдыг дэмжиж, ашигтай байрлалыг хуваан өгөх зохицуулалт хийхийг холбогдох албаныханд  үүрэг болголоо. Түүнчлэн тэрбээр 1000 машины зогсоолын талбайд хавар, намартаа ногоо худалдаалдаг, бусад үед худалдаачид ашигладаг байх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Худалдан авагч иргэдийн зүгээс орц, гарцыг тусгаарлан шийдэх, ногооны лангуунуудыг дугаарлах, ногоо тээвэрлэн орж ирсэн машинуудыг эргэн гаргах, зогсоолыг шийдвэрлэх санал гаргасан бөгөөд иргэдийн тусгасан санал, санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллах хэрэгтэйг Хотын дарга холбогдох албаныханд анхаарууллаа. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот бол бизнес эрхлэгч нартаа ээлтэй байх ёстой. Худалдаа наймаа, бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгож шийтгэх ёсгүй. Төрийн захиргааны алба хаагчид үүнийг хатуу ойлгож, хүнд сурталгүй, дарамтгүй, авлигагүй байж, бүх талын туслалцаа дэмжлэгийг иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хэрэгтэй. Ковид гээд аж ахуйн нэгж, иргэд туйлдаж, хүнд байдалтай байгаа энэ цаг үед бид аль болох тэднийг дэмжих хэрэгтэй байна” хэмээсэн юм. Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Стандарт, хэмжил зүйн газартай хамтран, жин хэмжүүрийг баталгаажуулах, хүнсний ногоонд нь үнэгүй шинжилгээ хийн, баталгаажуулж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар торгууль, шийтгэл тавихгүй байгаагаа мэдэгдэж байлаа. Үүнээс гадна худалдаа эрхлэгчдээс түрээсийн мөнгө авахгүй, зөвхөн хог, цэвэрлэгээний мөнгө авахаар зохицуулалт хийжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21