СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ХАМГИЙН ЧАНАРТАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛНЭ

Admin
2021/08/30
Ирэх сарын 1-нд бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлж, Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэгдүүлэхээр болсон. Тодруулбал, нэг хүүхдийн хоолны зардал 900 төгрөг байсныг 1500 болгож нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 2021-2022 оны хичээлийн жилд 839 сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 381448 сурагч үдийн хоолны үйлчилгээнд хамрагдана. Энэ хичээлийн жилийн хугацаанд үдийн хоолны үйлдвэрлэлд 3100 тонн мах, махан бүтээгдэхүүн, 6900 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 5800 тонн гурил, будаа, үр тарианы бүтээгдэхүүн, 5800 тонн төмс, хүнсний ногоо, 3500 тонн жимс, жимсгэнэ шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. ХХААХҮ-ийн сайд, ЭМ-ийн сайдын 2020 оны А-234/А-359 дүгээр хамтарсан тушаалаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт”-ыг баталж, үдийн хоолны үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, стандартын шаардлагыг мөрдүүлж байна. Энэ жагсаалтад мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ зэрэг 90 гаруй бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээс нийлүүлэхээр, төрөл бүрийн будаа, шош буурцаг, самар, ургамлын тос, жимсний нэр төрлийн 50 орчим бүтээгдэхүүнийг импортын бүтээгдэхүүн байж болохоор заасан. Сурагчдын “Үдийн хоол”-ыг бэлтгэхдээ дотоодын үйлдвэрлэгчдийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү ашиглах хуулийн зохицуулалттай “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль болон дээрх тушаалаар орон нутгийн, үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх зарчмыг баримтлахаар заасан нь дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, стандартын шаардлага хангасан хүнсний сүлжээ, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид тухайн орон нутгийн үйлдвэрлэлээс, боломжгүй тохиолдолд үндэсний үйлдвэрлэлийн болон импортын бүтээгдэхүүн байх эрэмбийг тогтоосон. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн сургуулийн хүнсний хангамжид тухайн орон нутагт үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлийг ХХААХҮ-ийн сайдаас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээнд тусган ажиллаж байна. Мөн холбогдох чиг үүргийн хүрээнд малын гаралтай болон газар тариалангийн бүтээгдэхүүнд гарал үүслийн, мал эмнэлгийн гэрчилгээ олгох ажлыг хэрэгжүүлж байна. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа зохистой дадал, олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн байх зэргээр цаашид сургууль, цэцэрлэгт нийлүүлэх хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлагуудыг өндөрсгөж, хамгийн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг зорино.   Эх сурвалж: ХХААХҮЯ

Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо 7 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… 20 цагийн өмнө
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ Өчигдөр
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/04/06
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … 2026/04/06
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27