УИХ-ын нөхөн сонгуульд 14 нэр дэвшигчийг бүртгэхээр шийдвэрлэлээ

Admin
2021/09/10
Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлснийг нягтлан шалгаж, тус хорооны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 4 нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг тус тус бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргалаа. 18 ДУГААР ТОЙРОГ Т /3 НАМ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/ Монгол Ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын ЧИНГИСХААН 28 ДУГААР ТОЙРОГ Т / 8 НАМ, 1 ЭВСЭЛ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/ Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ "Зөв хүн-Электорат" эвслээс Бадрахын НАЙДАЛАА Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ Харин 3 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 33.1.2, 33.1.4 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болох хуулийн зохицуулалттай юм.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 21 цагийн өмнө
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 21 цагийн өмнө
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21