Нийслэлийн хэмжээнд 170 мянга гаруй хүн вакцины нэмэлт тунд хамрагдаад байна

Admin
2021/10/07
Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаарт тунг 08 сарын 16-наас хийж эхэлсэн. Гэвч иргэдийн гуравдугаар тунд хамрагдалт муу байгаа гэлээ. Тиймээс нэмэлт тунгийн вакцинжуулалтыг идэвхжүүлэх үүднээс Эрүүл мэндийн сайдын төлөвлөгөө гарчээ. Энэ талаар НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа дараах мэдээллийг өглөө. 18-аас дээш насны иргэдэд нэмэлт вакцинжуулалт хийж байна. Одоогийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 16.7 хувь буюу 170 мянга гаруй хүн гуравдугаар тундаа хамрагдаад байна. Нэмэлт тун хийлгэснээр коронавируст халдвараас сэргийлнэ. Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмэлт тунг өмнөх хоёр тундаа бүрэн хамрагдаж гурван сар болсон, коронавирусийн халдвар аваагүй иргэдэд хийж байгаа. Вакцины цэг дүүрэг бүрд харилцан адилгүй байна. Зарим дүүрэгт гурван цэг ажиллаж байгаа бол заримд нь таван цэг ажиллаж байгаа. Тиймээс иргэд өөртөө аль ойр цэгтээ очоод вакцин хийлгэх боломжтой. Нэмэлт тунгийн вакцинжуулалтыг идэвхжүүлэхээр олон ажилтантай байгууллага, их, дээд сургуулиудын судалгааг авч явуулын баг ажиллахаар төлөвлөж байна. Заавал нийслэлийн харьяат иргэнд вакцин хийнэ гэсэн зүйл байхгүй. Орон нутгийн иргэд ч хамрагдаж болно. Мөн гэрээсээ гарах боломжгүй, хэвтрийн болон бусад хүндэтгэх шалтгаантай иргэд дүүргийнхээ вакцинжуулалтын багт хүсэлт гаргаснаар гэрээр нь очиж нэмэлт хийх боломжтой гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21