Түймэр нь цаг уурын өөрчлөлтийг хоёр дахин нэмэгдүүлдэг

Admin
2021/10/13
Манай улс 18.6 сая га ойн сантай. Нийт газар нутгийн 8 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг гэсэн үг юм. Гэвч жил бүр хэдэн зуун мянган га талбай түймэрт өртөж байна. Энэ оны урьдчилсан байдлаар гэхэд Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Ховд, Төв зэрэг аймгийн газар нутагт 25 удаагийн ой хээрийн түймэр гарч 122.6 мянган га талбай шатжээ. Ойн түймрийн дараах хор хохирлыг мөнгөөр үнэлэхийн аргагүй... Маш их үнэт баялаг, нөөц устаж үгүй болдог. Ойд хуурай газрын ургамал амьтны 80 орчим хувь нь амьдарч байна. Манай орны ой элдэв төрлийн жимс жимсгэнэ, хүнс тэжээл, нэн ховор эмийн  ургамлаар баялаг билээ. Гэтэл хүний буруутай үйл ажиллагааны үр нөлөөгөөр ойн амьдрал сүйдэн доройтож, түймэрт шатаж байгаа нь харамсалтай. Ой хээрийн түймэр нь бүс нутгийн хэмжээнд шууд нөлөөлөөд зогсохгүй үндэстэн дамнадаг гэдгийг бид бишгүй л харж байна. Богино хугацаандаа шууд нөлөөлөл нь мэдэгддэггүй ч алсдаа уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, хуурайшилт, ойр ойрхон түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид хэлж сануулсаар байгаа. Саяхан Сибирт гарсан түймэр асар их хэмжээний газар нутгийг шатааж, хэдэн зуун сая амьтад эндсэн. Үүний улмаас  манай улсын зарим бүс нутаг, аймагт зэрлэг амьтад ойр ойрхон үзэгдэх болсон талаар онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна. Идэш тэжээл, амьдрах орчин нь сүйдсэн амьтад аврал хайж суурьшлын бүсэд орж ирсэн нь энэ юм. Энэ бүх гамшгийн анхдагч шалтгаан ердөө л хүний, та бидний хийсэн ганцхан жижиг буруу үйлдэл. Та ой хээрт явахдаа асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраагаарай.  Мөн ой, хээрийн гал түймрээс дүрвэсэн ан амьтад харагдах болсон тул ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна. Ойн түймрийн аюул таны гарт байдаг гэдгийг бүү март. Алдаж галдвал хүний хүчээр унтаарахад ч хэцүү.Ой мод, түүний доторх амьдралыг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чухал ач холбогдолтой. Харин түймрийн байгальд учруулах нөлөө нь хэдэн арван жилийн турш мэдрэгдсээр байдаг гэдгийг сануулъя.

БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарс… 1 цагийн өмнө
Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… 22 цагийн өмнө
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ 2026/04/06
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/04/06
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … 2026/04/06
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27