Мөсжүүлэх техник ашиглан зурсан "“ICE TECH эсвэл АМЬДРАЛЫН ӨНГӨ” уран зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Admin
2021/10/15
Өчигдөрхөн Дүрслэх Урлагийн Академийн "Хүндэт профессор" цол хүртсэн МУСГЗ, зураач Д.Гунгаа багш болон Болгар улсын Үндэсний урлагийн академийн төгсөгч, зураач Г.Болдбаяр нар хамтран “ICE TECH эсвэл АМЬДРАЛЫН ӨНГӨ” үзэсгэлэнгээ дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн өөр өөрийн өнгө төрх бүхий график, зураасан зургийн аргаар зурсан 50-аад шинэ уран бүтээлүүд дэлгэгдэж байна. ДУА-ийн Хүндэт профессор, зураач Д.Гунгаа хэлэхдээ, “Бид сүүлийн үед хийсэн бүтээлүүдээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй, шинэ арга технологийг амжилттай туршин цаасан дээр буулгаж, оюунлаг орон зай бидний бүтээл туурвих цаг хугацаа хязгааргүй уран сэтгэлгээ, эерэг энерги, нарийн мэдрэмжээр дүүрэн билээ” хэмээсэн юм. Үзэсгэлэнд дэлгэгдсэн түүний зураасан зургийн гайхалтай бүтээлүүдээс хүргэж байна. Харин зураач Г.Болдбаярын хувьд зураасан зургийн чиглэлээр 40 гаруй жил дагнан уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр зураасан зургийн ертөнцөд шинээр мэндэлсэн Ice Tech буюу мөсжүүлэн зурах арга барилаар илэрхийлсэн шинэ санаа, техник, эрэлхийлэл бүхий бүтээл туурвидаг бөгөөд жилийн дөрвөн улиралд өөрийн үзэсгэлэн өнгө үзэмж, хэлбэр дүрсээ дэлгэн харуулж хүн ардыг баясуулдаг билээ. Мөсжүүлэн зурах арга барил нь цельсийн хасах 3-8 градуст бүтээгддэг онцгой нэгэн төрөл юм. Мөсжүүлэн зурах арга барилаар бүтээсэн эдгээр бүтээлүүдэд янз бүрийн сэдэв агуулсан. Талст болон бусад үүдэлтэй эффектийг цаасан дээр буулгахад энэ техникийн онцлог оршдог. Түүний бүтээлүүдээс: Хүн төрөлхтний уран сэтгэмж, гоо зүйн мэдрэмж, урлахуйн ухааны мэдлэгийн охь дээж оргил цэг нь урлаг билээ. Та бүхэн Норпэй арт галерейд зочилж “ICE TECH эсвэл АМЬДРАЛЫН ӨНГӨ” үзэсгэлэнг үзэж сэтгэлийн таашаал авч, уран бүтээлийн ертөнцөөр аялаарай. Үзэсгэлэн энэ сарын 20-ныг дуустал дэлгэгдэх тул халдвар хамгааллын дэглэмээ баримталж үзэж сонирхоорой.

Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… 1 цагийн өмнө
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ Өчигдөр
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … Өчигдөр
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталл… 2026/03/25