Цар тахал гарснаас хойш хүчирхийллийн тохиолдол нэмэгдсэн

Admin
2021/11/24
Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аян жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны хооронд болдог. Уг аяныг энэ жил "Жендерт суурилсан хүчирхийлэл хүн бүрд хамаатай” гэсэн сэдвийн дор зохион байгуулах юм. Энэ талаар НҮБ-ын Хүн амын сангаас хэвлэлийн хурал хийлээ. НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Лорина Роллс, “Жендерт суурилсан хүчирхийлэл нь хүн бүхэнд хамаатай. Үүнийг дуугүй өнгөрөөх нь улам даамжруулах, охид бүсгүйчүүдэд хөнөөлтэй явдлыг өөхшүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ жил бид хөвгүүд, залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг манлайллыг бий болгохыг зорьж байна. Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн агентлагууд, олон нийтийн оролцооны байгууллагууд бүгд хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ. Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаа баталсан бөгөөд 2018 онд Жендерт суурилсан хүчирхийллийн анхны судалгааны дүнг танилцуулж байсан юм. Уг судалгаагаар эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь амьдралынхаа аль нэг үед дотно хамтрагчийнхаа үйлдсэн бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Цаашилбал, бусдын зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд 17.3 хувь нь, бэлгийн хүчирхийлэлд 14 хувь нь өртжээ. Мөн бусдын зүгээс үйлдсэн хүчирхийллийн дийлэнхийг гэр бүлийн аль нэг гишүүн үйлдсэн байна. Цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор гэр бүлийн орчинд үйлдэгдэх хүчирхийллийн тохиолдол ихэсжээ. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн болон хүнд гэмт хэргийн гаралт буурч байгаа мэт боловч нөгөө талаар эмэгтэйчүүд цагдаад мэдээлэхгүй, мэдэгдэхгүй байгаа гэж үзэж болохоор байна гэдгийг тодотгон хэлсэн юм. Түүнчлэн, Нийгэмд хүчирхийлэлд өртөгч нь сул дорой, ноомой, хүлцэнгүй гэх мэтээр нийтлэг ойлгодог. Гэвч олон нийтийн дунд байдаг нийтлэг дүрслэлээр энэ хүн хүчирхийллийн хохирогч, энэ нь хүчирхийлэгч юм байна гэж тодорхойлох боломжгүй. Ямар ч хүн хүчирхийлэгч байж магадгүй, хүчирхийлэлд хэн ч өртөж болзошгүй. Иймээс олон нийт хүчээ нэгтгэж, хэвшмэл ойлголтыг халахын төлөө хичээх хэрэгтэй. КОВИД-19 цар тахал гарснаас хойш дэлхий даяар хүчирхийлэл нэмэгдсэн. Дэлхий дахинд өдөр бүр 137 эмэгтэй хүчирхийллээс болж гэртээ амь насаа алдаж байгаа харамсалтай тоо судалгаа байдаг.

БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарс… 6 цагийн өмнө
Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… Өчигдөр
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ 2026/04/06
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/04/06
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … 2026/04/06
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27