ДОХ-ын эсрэг өдрийг “Тэгш бус байдлыг арилгая, Халдварын тархалтыг зогсооё” уриатай тэмдэглэж байна

Admin
2021/12/01
Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Тэгш бус байдлыг арилгая, Халдварын тархалтыг зогсооё” уриатай тэмдэглэж байна. ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш гуч гаруй жилийн хугацаанд маш олон сая хүн энэ өвчний улмаас нас барсан. Шинжлэх ухаан, техник технологийн хурдацтай хөгжлийн энэ үед ДОХ-ын халдварын тархалт зогсохгүй байгаа нь анхаарал татсан гол асуудал болж байна. ДЭМБ-аас хүний эрхийн асуудал, эрх тэгш бус байдал нь ДОХ-той хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад бэрхшээлтэй байгаа бөгөөд хүний эрх зөрчигдсөн асуудал байсаар байгаа нь халдварын тархалт зогсохгүй байгаа гол шалтгаан гэж үзсэн. Тиймээс энэ жил хүний эрхийн тэгш бус байдлыг арилгах чиглэлд анхаарч, уриалга дэвшүүлээд байгаа юм. Манайд ч мөн хүний эрхийн тэгш бус байдал гарсаар байгааг олон жишээгээр хэлж болно. Дотоодод ковидын халдварын эхний тохиолдол бүртгэгдэх үед хүмүүс хэрхэн хүлээж авч, халдвартай хүнийг яаж ялгаварлан гадуурхаж байсныг эргэн санавал... Яг л тийм гадуурхал ДОХ-той хүнд өдөр тутамд тохиолддог. В болон С вирус ч гэсэн ХДХВ-ийн халдвартай адилхан замаар халдварладаг гэдгийг хүмүүс хэдийн мэддэг боловч ХДХВ-ийн халдвар гэхээр л ялгаварлан гадуурхсан байдлаар ханддаг. Дэлхий дахинд 37.7 сая хүн ДОХ-ын халдвартай амьдарч байна. Үүний 1.7 сая нь 15-аас доош насны хүүхдүүд байгаа аж. ХДХВ, ДОХ-ын халдвар авсан бол насан туршдаа халдвараа тээн амьдрах боловч шинжлэх ухааны ололт амжилтын үр дүнд эмийн эмчилгээний дэвшил нь тухайн хүнд зовуургүй, энгийн хүн шиг амьдарч, урт наслах боломжийг олгосон. Нөгөөтэйгүүр ДОХ-той гэсэн онош нь тэдгээр хүмүүст сэтгэл зүйн хувьд маш их дарамт болдог. Ковидын халдвар авчихсан гэх мэдээг сонсоход хүмүүс ямар их айж, сэтгэл санаагаар унадаг байсан яг л тийм сэтгэл зүйн дарамтыг байнга мэдэрдэг. Гэтэл үүн дээр бусдаас ирэх ялгаварлан гадуурхалт нэмэгдвэл тэр хүнд ямар санагдах талаар бодоод үзээрэй. Хамгийн сүүлийн үеийн байдлаар ДОХ-ын клаб дээр вакцин гарсан талаар мэдээлсэн. Вакцин бодит байдалд нэвтэрвэл улаанбурхан, салхин цэцэг өвчнөөс вакцинаар урьдчилан сэргийлж байгаатай адил энэ өвчнийг ч ялан дийлэх боломжтой болох юм.  Магадгүй 10 жилийн дотор бодит байдалд хэрэгжих болно. ДОХ-той тэмцэхэд хамгийн их тулгамдаж буй асуудал нь ялгаварлан гадуурхалт гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Та ДОХ-той хүнтэй нэг гэрт, нэг газар ажиллаж амьдарч, хамт хоол идэж, нэг оронд унтсан ч халдвар авахгүй. Зөвхөн бэлгийн зам, бохирлогдсон зүү тариур, цусаар дамждаг учир эрүүл мэндийн зөв мэдлэг мэдээлэлтэй байж, ялгаварлан гадуурхалтын эсрэг нэгдэхийг уриалж байна.

БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарс… 5 цагийн өмнө
Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас о… Өчигдөр
Татварын өрийн улмаас хаагдсан 12100 дансыг нээлээ 2026/04/06
“ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/04/06
Солонгос улсад зорчих визний нөхцөл, хүртээмжийг сайжруулах … 2026/04/06
ТББХ: УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх хуулийг дэмжлээ 2026/04/03
Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг 2026/04/03
Өнөөдөр аутизмын өдөр: Ойлголцол, тэгш боломжийг дэмжих өдөр 2026/04/02
30х30 Олон улсын эвлэлтэй хамтран ажиллана 2026/04/02
Н.Учрал: Сайд нарын гүйцэтгэлээс хамаарч заримыг нь улираах … 2026/04/02
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэ… 2026/04/01
Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэс… 2026/04/01
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан а… 2026/03/31
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын там… 2026/03/31
Өнөөдөр “Олон улсын тэг хог хаягдлын өдөр” 2026/03/30
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт… 2026/03/30
Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусган… 2026/03/30
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур туна… 2026/03/27
Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна 2026/03/27