Электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах хуулийн төсөл боловсруулжээ

Admin
2021/12/15
Тамхи үйлдвэрлэгчид электрон тамхийг тамхинаас гаргах гэж биш ашиг олох гэж үйлдвэрлэдэг.  2019 онд манай улсын хилээр 2000 ширхэг электрон тамхи импортоор орж ирж байсан бол 2021 оны эхний 10 сарын байдлаар БНХАУ-аас 923 мянган ширхэг, Камбож улсаас 1,6 сая ширхэг электрон тамхи импортлогджээ. Хүн амын дундах электрон тамхины хэрэглээ 2 жилийн дотор ингэж их өссөн нь зарим иргэд электрон тамхийг утаат тамхинаас бага хор хөнөөлтэй гэж боддогтой холбоотой.  Электрон тамхи нь утаат тамхинаас ялгаагүй никотин агуулдаг учраас хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нь  адил байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж сануулж байна. ДЭМБ, Монгол улсын эрүүл мэндийн байгууллага хамтран хийсэн судалгаагаар 13-15 настай хүүхдүүдийн 14 хувь нь тамхи хэрэглэдэг. Тэр дундаа 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Манай улсад электрон тамхи хэрэглэх иргэдийн тоо жил ирэх тусам өсөж байгаа. Хүүхэд/21 нас хүрээгүй хүн/-ийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хүүхдэд худалдаалахыг хориглосон бараа бүтээгдэхүүн буюу тамхи, электрон тамхи, газ /ахуйн хий/, цавуу /шар/ гэх зэрэг мансуурах, донтох төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа зөрчлийг таслан зогсоох чиглэлээр ШӨХТГ-аас хяналт шалгалтыг хийж буй. Түүнчлэн мансуурах, донтох төрлийн бараа бүтээгдэхүүнийг 21 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй байх арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах шаардлагатай бөгөөд Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулах арга хэмжээ авах үндэслэл болохыг анхааруулж байна. Тамхины онцгой албан татварыг 2021 оноос эхлэн 2024 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх, халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг, тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдэвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21