Автозамын түгжрэлийг бууруулах нийт хөрөнгө оруулалтын 75 хувийг гудамж, замын сүлжээг нэмэгдүүлэхэд зарцуулна

Admin
2021/12/17
Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг танилцууллаа. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах таван багц, 176 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулсан. Ирэх гурван жилд 1.2 их наяд төгрөгийг түгжрэл бууруулахад зарцуулах бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 75 хувийг гудамж, замын сүлжээг нэмэгдүүлэхэд зарцуулах бол 18  хувийг  нийтийн тээврийн системийг хөгжүүлэхэд, таван хувийг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэхэд, Богдхан төмөр замын сүлжээний бүтээн байгуулалтад зарцуулна.  Гудамж замын сүлжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 957 тэрбум төгрөг төлөвлөж, 223 км авто зам барьж байгуулах юм. Ирэх 2022 онд долоон байршилд 21.05 км артерийн зам барьж байгуулахаар төлөвлөсөн. 2022-2024 онд нийтдээ 354.8 тэрбум төгрөгөөр зам, замын байгууламж, гүүрэн байгууламжийн ажил хийнэ. Энэ бүх бүтээн байгуулалт дуусахад 2024 онд замын түгжрэл 20 орчим хувиар буурсан байх юм. Зам, гүүр барьж байгуулах ажилд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг зүйл бол газар чөлөөлөлт. Нийтдээ 320 тэрбум гаруй төгрөгийн газар чөлөөлөлт байгаагаас ирэх онд 169 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлт хийгдэнэ. Авто замын 161 уулзвар, гарцыг дахин инженерчлэлд оруулна. Эхний ээлжид 30 уулзвар, гарцыг дахин инженерчлэх юм. Бас хийх шаардлагатай чухал ажил бол туслах болон холбоос зам, зогсоол, явган болон дугуйн зам, нүхэн гарц, жижиг гүүрийн тохижилт юм. Энэ бүхэнд ирэх онд 40 тэрбум төгрөг төлөвлөсөн. Нийтийн тээврийн системийг хөгжүүлнэ. 2022 онд 500 автобусны парк шинэчлэл хийнэ. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний 41 км урт шугам тавихаар төлөвлөж байгаа. Үүний 16 км-ыг нь 2024 он хүртэл барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм.  Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх, авто зогсоолын менежментийн ажлуудыг төлөвлөсөн хэмээн мэдээллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… Өчигдөр
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна Өчигдөр
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21