Л.Халтар: Жолооч нарын шаардлагаар Замын-Үүдийн онцгой дэглэм цуцлагдвал буцаад ачаа бараа хил дээр гацна

Admin
2022/03/13
БНХАУ-ын Эрээн хот өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд "Ковид-19" халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосноор Замын-Үүд, Эрээний боомт хаагдаж өнөөдрийг хүртэл хилийн боомт хэвийн горимдоо ороогүй байна. Эрээн хот зөвхөн дотоод хөдөлгөөнөө арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс нээж эхэлмэгц Монголын талаас хоёр улсын хилийн ачаа тээврийг хэвийн явуулах хүсэлтийг удаа дараа Хятадын талд илэрхийлсэн. Улмаар Хятадын талаас манайд тавьсан ганц шаардлага нь “Жолооч нарыг уулзуулахгүйгээр хоёр улсын хилийн "0" цэг дээрээс бараа, материалыг Эрээнээс татаж авах шинэ горимд шилжихийг” мэдэгдсэн юм.Тиймээс Монгол Улсын Засгийн газар импортын ачаа барааг тасалдуулахгүйн тулд дээрх шаардлагыг хүлээн авсан. Улмаар туршилтын тээврийг явуулж энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн  ачаа барааг хоёр улсын хилийн 0 цэг дээр үдээс өмнө Хятадын тал авчирч, манай талаас тухайн чингэлэг тээврийг тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын жолооч нараар хилийн 0 цэгээс дотогш Замын-Үүдэд хүргүүлээд, түүний дараа Замын-Үүдээс Улаанбаатар, орон нутгууд руу жолооч нар тээврээ хийх ийм зохицуулалтад орсон. Өдөрт 0  цэгээс 60 чингэлэг ачааг оруулж ирж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3041 чингэлэг 54415 тонн ачааг татжээ. Мөн импортоор  482 шинэ машин орж ирсэн байна. Засгийн газрын 2022 нэгдүгээр сарын 12-ны хуралдаанаар бараа, бүтээгдэхүүний үнийг өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар 04 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоосон нь дээрх зохицуулалттай холбоотой юм. Жолооч нарын зүгээс уг онцгой дэглэмийг цуцлахыг шаардаж “Чингэлэг тээврийн үйл ажиллагаа нь Замын-Үүд дэх иргэдийн ажлыг булааж байна” гэдгийг мэдэгдсэн. Гэвч Монголын талаас жолооч нарын тээврлэлтийг хориглоогүй бөгөөд Хятадын талаас тавьсан шаардлагад нийцүүлэн Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Монголын талын гаалийн хяналтын бүс, ложистикийн төв хүртэл тээвэрлэсэн ачаатай чингэлгийг галт тэрэг, автомашинд сэлгэн ачиж, чингэлэг буцах нөхцөлтэйгөөр импортын ачаа барааг татан авч байгаа юм. Хэрэв жолооч нарын дээрх шаардлагыг хүлээн авч Замын-Үүд сумын онцгой дэглэмийг цуцалбал, Эрээний хил хаагдсан хугацаанд нэг ч импортын ачаа бараа Монгол руу орж ирээгүй тэр нөхцөл байдалдаа буцаад очно гэдгийг ЗТХ-ийн сайд Л.Халтар ч онцолсон. Өөрөөр хэлбэл, импортын ачаа бараа өнгөрсөн өвлийнх шиг хил дээр гацна гэсэн үг. Хятадын тал хил, боомтоо хэзээ хэвийн явуулж эхэлнэ тэр үед Монголын жолооч нар урьдын адил тээвэрлэлтээ явуулах нөхцөл бүрдэнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 22 цагийн өмнө
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 23 цагийн өмнө
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21