ХНХЯ: 841 иргэн ажилд зуучлагджээ

Admin
2022/11/29
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Эх орондоо хөдөлмөрлөх боломж-2022” өдөрлөг зохион байгууллаа. Нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйлчилгээ, арга хэмжээг сурталчлан таниулах, технологийн болон менежментийн шинэчлэлийн талаар хэлэлцэх, гарсан санал зөвлөмжийг холбогдох газар хүргэх зорилго бүхий тус өдөрлөгт Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ судалгааны институт, Нийслэлийн Хөдөлмөр,халамжийн газар, НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг төр, хувийн хэвшлийн 70 гаруй байгууллага оролцсон байна. Арга хэмжээний хүрээнд: 4104 нээлттэй ажлын байрыг санал болгож, 2960 иргэн ажил хайгчаар бүртгүүлж, 841 иргэн ажилд зуучлагдаж, 272 иргэн ажлын шууд ярилцлаганд хамрагдаж, 1619 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 20,9 сая төгрөгийн борлуулалт хийгдлээ. Түүнчлэн иргэд хөдөлмөр эрхлэлтийн цахим систем И-Жоб платформтой танилцаж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны талаар мэдээлэл авах зэрэг үйлчилгээнд хамрагдав. Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт,үнэлгээ судалгааны газрын захирал Б.Батцэцэг болон зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл, иргэд оролцлоо. Уг өдөрлөгт салбаруудын төлөөллүүдийг урьж, хэлэлцүүлэг зохион байгуулахын зэрэгцээ ажил хайгч иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг сонссон. Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь салбар “И Пи Эс” төвийн төлөөлөл мэдээлэл өгч, гадаадад ажиллаж байгаад ирсэн залуус Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сайн жишгийнхээ талаар туршлага хуваалцав. Өдөрлөгийн үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн сургалтад хамрагдсан иргэдийн “Ур чадварын уралдаан 2022” тэмцээн боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уу… 2026/06/05
09-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна 2026/06/05
“ICOT V – 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2026/06/04
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх … 2026/06/03
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барила… 2026/06/03
Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, т… 2026/05/28
"Нэг суралцагч-нэг компьютер" төсөл хэрэгжинэ 2026/05/27
С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөл… 2026/05/27
“TDB банк 35 нас хүрлээ” гэх хуурамч холбоос ашиглан иргэдий… 2026/05/27
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралта… 2026/05/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлц… 2026/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар … 2026/05/26
Говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай ба… 2026/05/26
“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа 2026/05/25
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байн… 2026/05/25
О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг … 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун … 2026/05/22
Марафоны өдөр 25 градус дулаан байна 2026/05/22
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гараг… 2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/05/21